Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

2026-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулахаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс мэдэгдсэн юм. Улмаар одоогийн УИХ-ын дарга, тухайн үед Шадар сайд байсан Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байдаг. Ажлын хэсэг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр  бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын 17 хүний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй. Ингэснээр орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах Ерөнхий сайдын бодлого ажил хэрэг болох эхлэл тавигдсан гэж ойлгож болох юм.   Үүнээс хойш банк байгуулах асуудлыг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ярьж эхэлсэн гэж болно.

Баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдаад байгаа 1.2 тэрбум ам.долларыг гадаадад жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулж арвижуулж байгаа. Энэ жил уг санд хоёр тэрбум ам.доллар нэмж төвлөрүүлнэ. Иймээс Ирээдүйн өв санд хуримтлагдах энэхүү хөрөнгийн тодорхой хувийг ард иргэдээ орон сууцжуулахад зориулна  гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байсан юм.

Тэгвэл орон сууцжуулалтын тусгайлсан банк ажил юу болов. Хэрэв энэ банк байгуулагдчихвал  арилжааны банкууд зээл олгох уу. Улсын өмчит байгууллага учир улс төрийн нөлөөлөл, авлига үүсэх эрсдэл гарах уу. МИК-аас юугаараа ялгаатай вэ гэх асуултууд урган гарч байгаа.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан тус ажлын хэсгийн гишүүн Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр “Тогтолцоог шийдэх асуудал учир олон хүчин зүйл, судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ. Тухайлбал, "Орон сууцжуулалтын банк" байгуулахад хоёр хүчин зүйл шаардлагатай. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тухай хууль манайд байхгүй. Орон сууцны тухай хууль байдаг ч үүнд орон сууцыг хэрхэн ашиглах вэ гэдэгт суурилсан хууль. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах хуулийг батлах хэрэгцээ байна гэсэн үг. Мөн "Орон сууцжуулалтын банк"-ны тухай хуулийг санаачлах хэрэгтэй.аравдугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээрх хоёр асуудал дээр ажиллаж байгаа."Орон сууцжуулалтын банк"-ны чиг үүрэг нь ямар байх ёстой, иргэдээ хэрхэн хямд өртөгтэйгөөр ипотекийн зээлд хамруулах вэ, мөнгөний баталгаа барьцааг нь хэрхэн шийдэх ёстой вэ гэдгийг судална.

Мөн МИК бол үнэт цаас болгоод Монгол банканд баталгаа гаргаж өгөх чиг үүрэгтэй байгууллага. БНХАУ төрөлжсөн банкуудаар асуудлаа шийддэг. Жишээ нь, Хөдөө аж ахуйн банк, Барилгад зориулсан банктай гэх мэт. Мөн бусад гаднын орнууд ч ийм зохицуулалтаар явдаг. Төрөлжсөн банк байснаараа эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой. Мөн иргэдэд олгогдож буй зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Үүнээс гадна барилгын компаниуд барилгын ажлаа зогсоодог, барилга дуусах үеэр үнээ гэнэт нэмдэг бодлогыг хязгаарлана. Олон улсын жишээнээс харахад баталгаажуулалтын санг бий болгох хэрэгтэй” гэжээ. 

Зарим улс орон олон нийтэд зориулсан хямд, зардал багатай байр барьж, орлогын түвшин доогуур иргэдэд түрээслэхээр эсвэл хямдралтай нөхцөлөөр худалдаалах замаар орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлдэг.  Жишээлбэл нь, Европын зарим орнуудад орон сууцны талаарх бодлого нь зах зээлийн орон сууцнаас илүүтэй нийгмийн түрээсийн орон сууцыг дэмжихэд чиглэдэг байна. 

Түүнчлэн олон улсын практикт зориулалтын банк эсвэл тусгай санхүүгийн байгууллага орон сууцжуулалтын үйл ажиллагааг дэмжихээр бий болсон байдаг байна. Тухайлбал, Норвегид 1946 онд байгуулсан улсын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага нь иргэдэд ипотек болон бусад орон сууцны санхүүжилтийн хэрэгслээр дэмжлэг үзүүлдэг байна. 

Тайланд нь засгийн газрын байгуулсан зориулалтын орон сууцны банктай. Тус банкны гол зорилго нь бага орлоготой иргэдэд хямд зээл олгох юм.

Мөн Сенегалд орон сууцны санхүүжилтийг голлон хийдэг банк нь зах зээлд тэнцвэртэй ипотек олгох зорилготой байна.  Мөн Тайванд засгийн газраас орон сууц, газар татвар, зээл зэрэг бодлогод зориулсан тусгай банк ажилладаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
manaid hereggui dee. zardaliin nemershd. shiideh zunduu arga bn shude
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 17 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 21 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08