Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

2026-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгожээ.  Их хуралд өмнөх ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүллээ. Тэрээр “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан” гэдгийг онцолжээ.  Улмаар их хуралд  МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.  Тэрээр “МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, оролцоо, манлайллын үр дүнд бүх шатны сонгуульд намын олон ялалтыг байгуулж байсан. Үүний үр дүнд түүхэнд анх удаа УИХ-ын нийт гишүүдийн 4-ний 1 буюу 32 эмэгтэй гишүүн, тэр дундаа манай намын 15 эмэгтэй УИХ-ын гишүүн сонгогдон ажиллаж байгааг бахархалтайгаар хэлэхийг хүсэж байна” гэлээ.

Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос нийт 521 төлөөлөгч оролцсон юм. Тус холбоо нь 1994 оны арваннэгдүгээр сард “Эмэгтэйчүүд-Хөгжил хөдөлгөөн” нэртэй анхдугаар чуулганаа хийж, хөдөлгөөнийхөө дүрмийг баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажлын чиглэлээ гаргаж байсан түүхтэй. Х.Булгантуяагийн хувьд өдгөө гурав дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга байхад сонгогдсон. Ер нь   МАН дотор эрх мэдлийн шилжилт явагдахад эмэгтэйчүүдийн холбооны удирдлага нь солигддог дүрэмтэй.    Д.Үүрийнтуяагийн тухайд хойд бүсээс УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг. 

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах акцад тэр нэлээд идэвхтэй оролцож харагдсан.  2003 онд ХААИС-ийг маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн түүнийг “Эрдэнэт”-ийн захирал асан Б.Бадамсүрэнгийн дэмжлэгээр улс төрд хөл тавьсан гэдэг. Угаасаа салгаж ойлгоход амаргүй.  Яагаад гэхээр Б.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрт эрх мэдэлтэй байхаас эхлээд л Д.Үүрийнтуяа тус үйлдвэрийн “санхүү”-г атгаж ирсэн байдаг.  Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг цэвэр хөрөнгө, мөнгө босгох ажил байдаг.   Энэ холбооны идэвхтэй гишүүн байхын тулд долоон сая гаруй төгрөг төлж ордог гэдэг нь ч үнэн байх.  Тэр ч утгаараа Д.Үүрийнтуяа гишүүн эмэгтэйчүүдийн байгууллагыг  түүртэлгүй авч явах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 32 (7774)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 55 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 58 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15