Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

2026-02-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-Монгол Улс авлигын индексээр 10 байраар ухарлаа.  Ардчиллын гол үзүүлэлтүүдийн нэг шүү дээ?

 -Монгол Улс авлигатай тэмцэж байна гэж зарладаг ч үр дүн нь эсрэгээрээ явж буйг  “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийг зарласан мэдээллээр тодорхой боллоо. Зөвхөн нэг жилийн хугацаанд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 10 байраар ухарлаа, тун харамсалтай. Монгол Улс 12 жилийн өмнө буюу 2014 онд авлигын индексээр дэлхийн 180 улсаас 94 дүгээр байрт байсан.  2015 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад авлигын индексээр 72 дугаар байрт орж, 22 байраар урагшлуулсан амжилт гаргасан.2016 онд Засгийн эрх солигдож, МАН 10 жил тасралтгүй засаглах болсон энэ хугацаанд авлигын индексээр 124 дүгээр байрт орж 52 байраар ухраасан. Энэ бол Ардын намын хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн. Авлигаас болж хамгийн түрүүнд бизнесийн орчин хумигдсан. Бизнес хийхийн тулд авлига өгдөг тогтолцоо зайлшгүй болж хувирсан. Хоёрдугаарт, хуулийн засаглал. Монгол Улсад хуулийн засаглал байхгүй болсон. Сүүлийн үед дуулиан шуугиантай хэргүүдийг илрүүлж байна, хармсалтай нь хариуцлага тооцож байгаа зүйл алга.  Судалгаанаас харахад авлигын гомдол зөрчил асар ихээр ирдэг хэрнээ хэрэг болоод шүүхээр шийдэгдэж байгаа нь бага байна гэдгийн илрэл энэ. Албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байгаагийн илрэл авлигын индексээр илэрч гарч байна. Авлигын индексийг гаргахдаа хууль, шударга ёс, эдийн засгийн индекс, ардчиллын индекс ордог. Судалгааны нийлбэр нь авлигын индекс болдог.

-Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн.  Хуулийн төслийн гол үзэл баримтлал юу байх вэ?

-Улс төр дэх мөнгөний нөлөө асар их байна гэж олон улсын байгууллага үзэж байгаа.  Сонгуульд асар их мөнгө зарцуулж байна. Сонгогдоход зарцуулдаг мөнгө асар их байна гэж үздэг. Олон жил ярьж байгаа, сонгогчдын саналыг худалдаж авч байна гэж. Гарц шийдлийг боломжийнхоо хэрээр хайж олох хэрэгтэй.  Тийм учраас Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, судлаач, хуульчид, Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ороод ажиллаж байгаа. Энэ хууль суурь хууль. Англи улс бол ийм агуулгатай хуулийг 1883 онд баталсан бол Франц улс 1879 онд баталсан.  Монгол Улс 150-170 жилийн хоцрогдолтой явж байна гэсэн үг.Энэ хуулийн төсөл нь сонгогчдыг мөнгөөр, эд материалаар, аялал зугаалгаар, албан тушаал амлах, албан тушаал олгох байдлаар татдагийг таслан зогсоох зорилготой.Сонгогчдод тараагаад байгаа эд зүйлсийг улс төрийн онолд олон улсад улс төрийн болон сонгуулийн авлига гэж үздэг.Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн санал худалдан авах ажиллагааг дөрвөн жилийн туршид хэзээ нэгэн цагт хийсэн байх юм бол тэр нь эгүүлэн татагдах үндэслэл болохоос гадна Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ.  Одоогийн хуулиар сонгуулийн жил эхэлмэгц эд бараа материал тараахыг хориглодог бол шинэ төслөөр бүхий л үед хориглоно. Өнөөдөр Ардын намын гишүүд тэргүүлээд цагаан сарын бэлэг тарааж байгаа, энийг зогсоох ёстой.УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бэлэг тараасан, мөнгө тараасан нь нотлогдоод байхад буцааж татах боломж үүсдэггүй.  Яагаад гэхээр санал худалдан авахыг хориглосон зохицуулалтыг Зөчлийн тухай хуульд оруулсан байдаг. УИХ-ын гишүүнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэж болохгүй, яагаад гэвэл энэ шийтгэл нь бараг 0-тэй тэнцдэг.  Тэгэхээр дээрх сонгуулийн авлигыг Зөрчлийн тухай хуулиас гаргаж Эрүүгийн хуульд оруулж байгаа.  Сонгуулийг авлигадаж, ялж засагладагийг болиулах төсөл дээр ажиллаад хаврын чуулганаар батлуулна гэж бодож байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна бусад намын гишүүд дэмжиж байгаа. Удахгүй бүлгээрээ хэлэлцүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 31 (7773)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Yamar chhuuli batluulaad toirogt bol eeree barakhgui bolov uu daa Nuuvch(jagsaal)-aa Ernest beldej baisan ni deer bolov. Uu?
Беларусь улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

21 цаг 48 мин
Д.Батлут: Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон

"Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон. 2015 онд Ми-8 нисдэг тэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалж осолдсон.

21 цаг 59 мин
Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй, хэсэгчлэн цахимд шилжүүлэх зохицуулалт хийнэ

Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй, хэсэгчлэн цахимд шилжүүлэх зохицуулалт хийнэ

22 цаг 4 мин
Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр ажиллана

Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр ажиллана

22 цаг 15 мин
Д.Алтанхуяг: Би албан тушаалтай зууралдаагүй, надаас илүү хүн байвал зайгаа тавьж өгнө

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хаалгаар нь ороод хана

Өчигдөр 14 цаг 57 мин
АН-ын Хяналтын ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцжээ

АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

Өчигдөр 10 цаг 40 мин
"Улаанбаатарын яриа хэлэлцээ”: Энх тайвнаас хиймэл оюун хүртэл

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Эпштейний файл дахь мэдээллүүд дэлхийн олон орын гол асуудал нь болсон. Харин манайд эсрэгээрээ байна. Уг нь үүнд няхуур хандах шаардлага бидэнд байгаа юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Шударга ёсны манаанд зогсох шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхим өнөөдөр хөл хөдөл

Уржигдар 17 цаг 38 мин