З.Энхболд: Энэ нэг МАНгартаа инженерүүд нь хэлээч

2026-02-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Бямбаа

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ "ТЭЦ-3, ТЭЦ-4-н бүх зуухнууд нь 40 жил, 60 жил болчихсон. Хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй "МИНА"-н дээр 2 сая хүнтэй хот явж байгаа шүү" хэмээн мэдэгдсэн: Тодруулбал, "ТЭЦ-5-ын яриа бүр 1986-1987 оноос эхэлсэн юм байна лээ. Энэ чинь мөнгө нь шийдэгдчихсэн шүү дээ. Японоос эх үүсвэр нь шийдэгдсэн байж байгаад манай нөгөө талцал хуваагдал, 2000-аад оны үеийн, 2010-аад оны үеийн Мояа, Хуяа үзлийн өрсөлдөөнүүдээс болоод хойшилсон. Тэгээд тарифыг нь борцолж өгөөд, бүх оролцогчдыг нь хөөж гаргаад, эцсийн дүндээ лаа барих түвшинд очсон. Харин Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцууд ашиглалтад ороогүй бол энэ өвөл бүр илүү тасрах байсан. Сая Бөөрөлжүүтэд жаахан алдаа гарсан.

ТЭЦ-4-ийн зуухнууд гэмтсэн. Яг үнэндээ ТЭЦ-3, ТЭЦ-4 мина дээр суучихсан явж байгаа шүү дээ. Бүх зуухнууд нь 40 жил, 60 жил болчихсон. Хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй мина дээр 2 сая хүнтэй хот явж байгаа шүү. Яаралтай тарифтаа өөрчлөлт оруулж, эх үүсвэрүүдээ нэмэгдүүлж, шинэчилмээр байна. Миний санаагаар болдог бол ТЭЦ-3-аа хааж унтрааж, хотын төвд станц байлгахгүй иргэний суурьшлын бүс болгох ёстой гэж боддог юм. Ер нь бид эрчим хүчнийхээ үндсэн философид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ Хрущёвко гэдэг загвар. Хрущёвын үеийн нийтээр нь хуарагнуулж, орон сууцжуулаад хажууд нь нэг том станц бариад бүгдийг нь халаадаг тогтолцоо. Гадны улс орнууд бие даасан эх үүсвэрүүдээр хотхон, хотхонд нь шийдэж явдаг. Манайх шиг хотын төвдөө нүүрсний станцтай, тэр нь тойроод 16 давхар орон сууц баригдсан хот байхгүй.

Дулааны маш олон шийдэл бий болчихсон. Бид азаар Багануурт станц барих ордтой. Тэндээсээ 500-гийн хос шугамаар эрчим хүчээ дамжуулаад, дулааныхаа асуудлыг байгаль орчинд ээлтэй хитпамп байх уу, LMG байх уу, газрын гүний дулаанаар шийдэх үү. Дэлхий нийтэд маш олон технологиуд нь хэрэгжиж байна. Би өөрөө ч их сониуч хүн юм. Энэ болгоны ихэнхтэй нь танилцаад явж байна" гэсэн юм. 

Тэгвэл түүний уг мэдээллийг АН-ын дарга асан З.Энхболд "Энэ нэг МАНгартаа инженерүүд нь хэлээч. Зуухны эд ангиуд өөр өөрийн эдэлгээний хугацаатай, хугацаа нь болохоор тухай бүрд нь солиод явдаг учраас зуухны нийт нас гэж байхгүй. Галд тэсвэртэй тоосгоны нас, бесшовный трубаны нас гээд бүгд өөр, бас ашиглалтаас хамаарна" гэжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 55 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 58 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15