АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

2026-01-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах акцийг улс орон даяар зохион байгуулах болно гэж мэдэгдлээ.

Тэрээр "Эрх баригчид 2016 оноос хойш гурван парламентад нийтдээ 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулахаар баталсан. Гэвч эрх баригчид нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүй.Өвлийг ард түмний нуруун дээр үүрүүлж, цахилгааны хязгаарлалт, тасалдал хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл юм. Үүнээс гадна маш их төсөв хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт алга. Төрийг улам бүр данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газар бий болгож байгаад Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Дэд сайд нарыг томилсон асуудлаа эргэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан.

Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа хүндрэлүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлж, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг санаачлан гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа.Засгийн газар яаралтай шийдвэр гаргаж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс үндэсний хэмжээнд Засгийн газарт хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ.Засгийн газар болон салбарын сайдад 100 хоногийн хугацаатай, мөн нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байсан. Гэтэл 2022 оноос хойш гурван Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоногийн хугацаанд ямар ч бодит үр дүн хүлээх боломжгүй.

Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор энэ асуудлыг шийднэ гэдэг нь ард түмнийг хуурч, тайвшруулж байгаа арга юм.

Өнөөдрөөс тооцвол 100 хоногийн хугацаа нь тавдугаар сар хүртэл буюу орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай давхцаж байна. Энэ үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурсан байдаг. Өөрөөр хэлбэл цаг хожиж, асуудлаас бултах гэсэн арга. Засгийн газрын өнөөгийн байдал, ард түмэнд учруулж буй дарамт нь МАН-аас ард түмнээ чөлөөлөх нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэв.

Мөн “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аяны нээлтийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Энэ хүрээнд гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг бүх орон даяар цахимаар хийхээр тооцож байгаа. Энэхүү цахим бүртгэлийн аянд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа 200 гаруй мянган гишүүд идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ" гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
Do you want to sell your kidney? Are you looking for an opportunity to sell your kidney due to financial crisis and don't know what to do? Then contact us at DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM and we will offer you the amount of your kidney. Because in our hospital, kidney failure occurs, and 91424323800802. email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Price: $780, 000 (Seven Hundred, Eighty Thousand Dollars) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15