Ерөнхий сайд "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

2026-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Бямбаа 

Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээг өргөх шаардлага хүргүүлсэнтэй холбоотой байр сууриа Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлжээ.

Тэрээр “Яриа, хэлэлцээрийн сэдэв өргөжсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн зээлийн хүү, Онтрэ компанийн лиценз, хөрөнгө оруулалтын гэрээнээс хальсан. Мөн өөр бусад олон асуудал өөрчлөгдөж байгаа учраас ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Ажлын хэсгийг шинэчилж байгуулахад Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийн оролцоо зайлшгүй чухал шаардлагатай. Рио Тинто группт үүнтэй холбоотойгоор захидлаар яриа хэлэлцээрийн хүрээг өргөжүүлэх шаардлага хүргүүлж байгаа.

Тиймээс Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлыг чөлөөлж яаралтай сонгон шалгаруулж, томилох ажлыг  “Эрдэнэс Эм Жи Эл” (Erdenes MGL) компанийн удирдлагад өгөх шийдлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөх нь зүйтэй.

Хоёрдугаарт, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийг төлөөлөн Оюутолгойд байгаа ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулж ажлын гүйцэтгэлийг нь үнэлж шинэчлэх шаардлагатай. Ингэж байж Оюутолгойн асуудлаар Рио Тинто групптэй хийж байгаа яриа хэлэлцээрийг идэвхтэй үргэлжлүүлэх, үр дүнд хүрэх бололцоотой болно. Тиймээс энэ чиглэлийг өгч байна” гэжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК (одоогийн "Оюу Толгой" ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Эрдэнэс Монгол" ХХК, Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК -ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК буюу одоогийн "Эрдэнэс Монгол" ХХК эзэмших болсон.

Монгол Улсын Засгийн газрын болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор охин компани хэлбэрээр 100 хувь төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК -ийг үүсгэн байгуулж, "Оюу Толгой" ХХК -ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг албан ёсоор шилжүүлсэн билээ.

Иймд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн захирлыг томилох, чөлөөлөх ажлыг толгой байгууллага болох “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулах чиглэлийг Засгийн газраас өгчээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15