Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг жишээг сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа Үндэсний баялгийн сантай холбоотойгоор тайлбарлаж болох юм. Нэг талд олон нийт, Засгийн газар, нөгөө талд баялаг эзэмшигчид буюу хувийн хэвшил гараад хэдэн жил “үзэлцэж” байна. Засгийн газрын зүгээс олон нийтэд “…Тийм ордын төдөн хувийг тэр компаниас авч Үндэсний баялгийн санд шилжүүлнэ. Бүгдээрээ хувь хүртэнэ” гэдэг. Нөгөөх компани нь “…Төдийд тийм ийм эрх зүйн үндэслэлтэйгээр энэ орд газрыг эзэмшиж байгаа, өдийг хүртэл өчнөөн төчнөөн хөрөнгө оруулсан” хэмээн тайлбар хийдэг. Тэгж байгаад хоёр талаасаа хэлэлцээ хийхээр тохирч, ширээний ард сууна. Тэгсэн ч эцсийн шийдэлд хүрч чаддаггүй, өнөөдөр яг ингэж хэлэлцэж тохироод Үндэсний баялгийн санд орд нэмсэн жишээ баримт гарч ирээгүй байна. Энэ цаанаа учиртай аж. Учир нь, та бид нэг талаас нь л харж ойлгодог. Харин нөгөө талдаа тодорхой шалтгаан, тодруулбал, нуль зовлон саадтай тулдаг байна.

Тэр учир шалтгааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр цахим сүлжээнд тун ойлгомжтойгоор зураглан тайлбарлажээ.

Тэрээр “…Монгол Зэлтэрийн гацаа” гэж гарчиглаад “…Үндэсний хөрөнгөтнүүд, Монголын аж ахуйн нэгжүүд, ажил хэрэгч хүмүүс өөрсдөө эрсдэл үүрч, гадна дотноос хөрөнгө босгож, өчнөөн жил хөдөлмөрлөж босгодог. Тэгж босгосон баялаг нь ашигтай ажиллаад ирэнгүүт нь “…Улсад хураана, төрд авна” гэж дайрдаг нь гэм биш зан, уламжлалт дүрэм шахуу боллоо доо. Эхлээд хэвлэлээр гүтгэж олны дунд хаяж өгч “Ардын дайсан” болгож нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Удахгүй урдаас нь Засгийн газар шахаж дарамталж, хажуугаас цагдаа дуудаж, дэргэдээс нь шүүх прокурорт хэрэг үүсгээд, бөөрнөөс нь татвараас элдэв шалгалт оруулж, дээрээс хууль дүрэм журмаар шахаж буландсаар “Зэлтэрийн гацаа”-нд хийчихэж байгаа юм. Үндэснийхээ баялаг бүтээгчдээс ингэж булааж дээрэмдэх нь үнэндээ өөрсдийнхөө орон гэрийг хулгайлж дэлбэлж байгаагаас ялгаа юун. “…Элдэв гоё нэртэй санд төвлөрүүлнэ”, “…Ард түмэнд тараана олгоно” гэж анхандаа амлана. Гэсэн хэдий ч өмнөх хурааж булаасан нь аажимдаа албан тушаалтан авилгачдын халаасыг зузаалж, дараагийн сонгуульд ялах санхүүжилт төдий болж хоцордог. Ийм болохыг эрхээ биш ихэнх нь мэддэг болсон байлгүй дээ. Хэн нь ч дуугарахгүй, бурууд нүд дасаж мууд нийгмээрээ эвлэрч эхэлж байгаа нь л харин хамгийн харамсалтай” хэмээжээ. Эндээс үзвэл, ийм хэлэлцээ ихэвчлэн Засгийн газрын санаачилгаар эхэлдэг. Гэхдээ яагаад дуусдаггүйн учир энд л байх шиг байна. Учир нь, нөгөөх хувийн хэвшлийг хэлэлцээ нэрээр урдаа суулгаж байгаад цагдаа, прокурор, татвараар айлган дарамталдаг байна. Мэдээж, нийгмийн сэтгэл зүй нэгэнт тэдний эсрэг чиглээстэй болохоор хэлэлцээний ширээнд биш шүүгдэгчийн сандалд суучихсан шиг л болно. Товчхондоо,  “…Хэлэлцээ” гэдэг нь дээрэм болон хувирч, тэр нь “Монгол Зэлтэрийн гацаа” үүсгэдэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Беларусь улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

21 цаг 6 мин
Д.Батлут: Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон

"Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон. 2015 онд Ми-8 нисдэг тэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалж осолдсон.

21 цаг 17 мин
Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй, хэсэгчлэн цахимд шилжүүлэх зохицуулалт хийнэ

Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй, хэсэгчлэн цахимд шилжүүлэх зохицуулалт хийнэ

21 цаг 22 мин
Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр ажиллана

Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр ажиллана

21 цаг 32 мин
Д.Алтанхуяг: Би албан тушаалтай зууралдаагүй, надаас илүү хүн байвал зайгаа тавьж өгнө

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хаалгаар нь ороод хана

Өчигдөр 14 цаг 57 мин
АН-ын Хяналтын ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцжээ

АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

Өчигдөр 10 цаг 40 мин
"Улаанбаатарын яриа хэлэлцээ”: Энх тайвнаас хиймэл оюун хүртэл

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Эпштейний файл дахь мэдээллүүд дэлхийн олон орын гол асуудал нь болсон. Харин манайд эсрэгээрээ байна. Уг нь үүнд няхуур хандах шаардлага бидэнд байгаа юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хар тамхины хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Шударга ёсны манаанд зогсох шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхим өнөөдөр хөл хөдөл

Уржигдар 17 цаг 38 мин