Бүсийн “босс”-ууд

2026-01-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.  Дээд шүүхээс МАН-ын даргаар Н.Учрал,  АН-ын даргаар О.Цогтгэрэлийг баталгаажуулсан.  Нэмээд намуудын шинэчилсэн дүрмийг баталсан.  Тэгэхээр нам дотор эрх мэдлийн шинэ хуваарилалтууд явагдаж байна.  Мөн намын дарга нар өөрсдийн стратеги, тоглоомын дүрмээ танилцуулж эхэлсэн.  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарын эхний сорилт бол мэдээж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд намаа ялуулж чадсан нь намын даргаараа үлдэж, 2028 оны УИХ-ын сонгуульд орно.  Харин нам нь ялагдвал мэдээж хариуцлагаа хүлээдэг улс төрийн жишиг бий.  Тэгэхээр намын дарга нар стратеги, дүрэм, журам, багаа бүрдүүлэх дээр нэлээд анхаарч байна.  Өнгөрсөн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдсан.   МАН-ын Их хурлаар эрх баригчид бүсийн дарга нараа албан ёсоор томилсон.  Тэд өнгөрсөн сонгуулиар олон хүний санал авсан болоод Удирдах зөвлөлийн гишүүдээсээ сонгон томилсон байдаг.  Харин АН хараахан бүсийн дарга нартай болоогүй ч удахгүй болох дотоод сонгуулиараа ярих бололтой.  МАН-ын бүс хариуцсан дарга нар болоод АН-аас бүсдээ голлож мэдэх “босс”-уудын мэдээллийг хүргэе.

 

Говийн бүс: Н.Наранбаатар, Р.Сэддорж

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар МАН-ын говийн бүс хариуцсан дарга болжээ.  Тэрээр өнгөрсөн сонгуулиар Говийн бүсийн 37134 мянган сонгогчийн санал авч, УИХ-д улиран сонгогдсон байдаг.  Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж АН-аас говийн бүсэд голлоно.  Тэрээр мөн л Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад парламентын гишүүнээр сонгогдсон билээ. "Ажнай" корпорацын маркетингийн албаны даргаас ажлын гараагаа эхэлж, жижиг Таван толгойн гүйцэтгэх захирал байсан  түүнийг улс төрд ажнай Д.Бат-Эрдэнэ “хөтөлж” оруулж ирсэн хэмээдэг. 

 

Төвийн бүс:  Ч.Ундрам, Ц.Туваан

МАН бага хурлаас Төвийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамыг сонгожээ.  Энэ удаагийн хурлаас 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдээд байна. Ч.Ундрам нь  өнгөрсөн сонгуулиар Төвийн  бүсийн сонгогчдын  44.53 хувийн саналаар хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон  юм. 

АН-аас Уул, уурхайн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ бүсдээ голлож таарна.  Тэрээр өнгөрсөн сонгуулиар төвийн бүсийн 60644 хүний санал авч, Сангийн сайд Б.Жавхлангийн араас бичигджээ. Тэрээр улс төрд, ялангуяа нам дотроо шинэ хүн биш.

 

Хойд бүс: Л.Энх-Амгалан, Х.Баттулга

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан МАН-аас  хойд бүс хариуцсан даргаар сонгогджээ.  Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан.  Сая болсон МАН-ын эрх мэдлийн дахин хуваарилалтад мөн л түүний нэр нэлээд дээгүүр буюу УИХ-ын даргын албан тушаалд яригдаж байв.   Гэвч тэр “мултарч” бүсийн даргатайгаа үлдсэн гэхэд болно.

АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга хойд бүсийн “босс” байна.  УИХ-ын чуулгандаа суудаггүй муу нэртэй ч өнгөрсөн сонгуулиар хойд бүсээс хамгийн олон буюу 60933 хүний санал авчихсан.  Мөн түүний фракцаас нэлээд олон гишүүн төрсөн байдаг.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН хамтран ороход мөн л сайд нар нь түүний фракцынхан байсан.  Тэгэхээр Х.Баттулга хойд бүсдээ ч АН-даа ч нөлөө бүхий хэвээр байна.

 

Зүүн бүс: У.Отгонбаяр, Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр зүүн бүсээ даргална. Тэрээр Зүүн бүсийн сонгогчдын 44.53 хувийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Тэрээр улс төр судлаач мэргэжилтэй.  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

Харин Зүүн бүсэд АН-аас Ш.Бямбасүрэн ганцаараа сонгогдсон.  Тэрээр бүсдээ нэлээд голлох боловч УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тухайн тойргоос салгаж ойлгох аргагүй, туршлагатай.  Ж.Батсуурь өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтаар гишүүн болсон.  Хамтарсан Засгийн газарт Барилгын сайдаар ажиллаж байв.  Сүхбаатар аймгийн АН-ын дарга, Засаг даргаас эхлээд УИХ-д ч хэдэн хэдэн удаа сонгогдон ажиллаж байгаа билээ.

 

Баруун бүс: З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж

Баруун бүсийн даргаар МАН-аас З.Мэндсайхан ажиллана. Өнгөрсөн сонгуулиар тэрээр хойд бүсийн иргэдийн 47.75 хувийн санал авч, УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдсон юм.  2020 онд буюу У.Хүрэлсүхийн Засгийн газарт З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд хийсэн. Дараа нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход зөвлөх нь болж, хажууд нь очиж байлаа. 

Зүүн бүсэд АН лидер олонтой.  АН-ын дарга О.Цогтгэрэл тухайн бүсээс хамгийн олон санал авч байжээ.  Түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санал авсан иргэдийн тоогоор жагсаж байна.  Тэгэхээр О.Цогтгэрэл намаа, Б.Пүрэвдорж бүсээ “базаж” таарах байх.

 

Хангайн бүс: Г.Тэмүүлэн, О.Алтангэрэл

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Хангайн бүсээ хариуцна.  Тэрээр сүүлийн үед МАН-ын томоохон албан тушаалуудад байнга яригдаж байв.  Намын даргын сунгаанд заалнаас нэр дэвшин өрсөлдөж, Ерөнхий сайд Г.Занданшатарт ялагдсан байдаг.

АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл Хангай бүсдээ голлох болов уу. Тэрээр өнгөрсөн сонгуулиар тухайн бүсэд хамгийн олон буюу 66656 иргэний санал  авч байв.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хуулийн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж, олон нийтэд таалагдах “оноо”-гоо ахиулж чадсан байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Бид нарыг доромжлоод бна уу??? Нүүрсний төсөв тендерийн 2 хулгайчийн зургийг тавьчихаад босс бөөс нтр гээд ....
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15