Т.Доржханд улс төрөөс явбал  Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

 

Улстөрч хүний шалгуур юу байдаг гээч... Хэрэв улс төрд орж ийм нэр зүүсэн бол амаа хянаж чанга байлгах, ажлаа сайн хийх хоёрын жин панг тааруулж байх хэрэгтэй гэдэг. Ам нь ажлаасаа илүү гарч болохгүй, нийлэх ёстой гэсэн үг. Учир нь сонгууль хугацаа богино, сонгогдоод л маргааш нь шахам дүнгээ тавиулах болдог. Гэхдээ, улстөрчид сонгогчдыг аргалдаг. Сурчихсан. Харин байгалийн араншиг аргалж чаддаггүй юм байна. Сүүлийн хэдэн өдөр ойрын жилүүдэд байгаагүйгээр онцгой хүйтрэв. Ядахад яр гэдэг шиг “ТЭЦ-4”-т гэмтэл гарч, нийслэл даяар харанхуй нүүрлээд, хөлдөх шахлаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний асуудал үүсэв. Тэгмэгц, Шадар сайд Т.Доржханд 2025 оны нэгдүгээр сарын 16-нд баахан хэвлэлийн камерын өмнө “…Хэрвээ 2-3 жилийн дараа гэхэд Монгол Улс эрчим хүчээр өөрийгөө хангаж чадахгүй байвал би хариуцлага хүлээгээд улс төрөөс явахад бэлэн байна” гэж мэдэгдсэн нь сөхөгдөөд гарч ирэв. Учир нь түүний тэгж ярьсан нь бүхий л төрлийн хэвлэлд хадаастай үлджээ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр нэг тэр мэдэгдлийг сөхөв. Хэлсэндээ хүрч, улс төрөөс явахыг сануулав. Гэтэл тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй, дамаар хэлсэндээ хүрэхийг ч хүссэнгүй бололтой. Шадар сайд Т.Доржханд 2026 оны нэгдүгээр сарын 21-нд цахим хуудастаа “…Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуэлийн жишээнээс харж болно. Бүтээлч оюун ухаан эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж, дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна.

Гэтэл, Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй байна. Учир нь төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан. Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2024 оны есдүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж, 8.0 их наядын санхүүжилт төрд биш хувийн секторт боссон. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо нэг жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна.

Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигаар тавь гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж эсэргүүцдэг та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш” гэх мэдэгдлийг хийлээ.

Шадар сайд Т.Доржхандын шалтаг тоочсон мэдэгдлээс “...Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ” гэдэг дээр тогтож хараарай. Үүнийг “…Би улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ” хэмээн “орчуулагдаж” байна. Олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч ингэж ойлгожээ.

Ер нь бол, Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд олон нийт хүлээн зөвшөөрдөггүй, хэлсэн ярьсан нь итгэл төрүүлдэггүй ч өндөр сэнтийд суусаар байдаг улстөрчдийн нэг байгаа юм. Түүх нь, ХҮН намын хүчтэй, дэмжлэгтэй байх үеэс үлдсэн нэр хүнд дээр тус намын зарим дарга УИХ-д орж ирсэн. Тэднээс хамгийн “алдартай” нь намын дарга Т.Доржханд болсон. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн болонгуутаа үдээсгүй бор пүүз жийж Төрийн ордны босгыг давж байлаа. Энэ нь, “...Монголын улс төрийн чөлөөт дуу хоолой” хэмээх далд утгатай акц байсан гэдэг. Төрийн ордон руу “углаж” орсон акц нь санасан үр дүн үзүүлсэн. Олны анхаарлыг татсан. Гэхдээ Т.Доржханд тун удалгүй хослол өмсөж, зангиа шахаад, лактай шаахай жийх болсон. МАН-ын Засгийн газарт нэгдэж, Монгол Улсын Шадар сайд болсон. Гэвч, өнөөдрийг хүртэл олонд хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй байдаг. “...Ядахад яр” гэдэг шиг ганцхан жилийн өмнө “шал дэмий юм” ярьсан нь өнөөдөр улс төрийнх нь карьерт цэг хатгахад хүргэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 15 (7757)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15