Ерөнхийлөгчийн зарлигт уламжлалт анагаах ухааныг хэрхэн дэмжихээр тусгасан бэ?

2026-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа. Улмаар уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.

Зарлигийн хүрээнд:

• Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх.

• Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах.

• Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх_

• Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх.

• Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх.

• Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм.

Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад  уриаллаа.

Мөн тэрээр “Монгол Улсад Тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийг гаргалаа. Энэ зарлигаар уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож байна. Цаашид мэргэшсэн, чадварлаг залгамж үеийг бэлтгэх нь чухал бөгөөд авьяас билиг, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй үзэлд суурилсан уламжлалт шавь сургалтыг сэргээн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд салбарын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монголын уламжлалт анагаах ухааны онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн тэргүүн ямагт дэмжих болно” гэв.

 Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44 мянга гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг.  Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 11 (7753)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. 

2 цаг 37 мин
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь албан ёсны айлчлал эхэллээ.  ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав

2 цаг 37 мин
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

20 цаг 59 мин
Японы ээлжит бус сонгуульд илт ялалт байгуулжээ

Японы ээлжит бус сонгуульд Такаичи илт ялалт байгуулжээ

21 цаг 12 мин
Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

Орон нутгийн иргэд парламентаас юу хүссэн бэ?

21 цаг 17 мин
Үзэл суртлын зорилгоор үндэсний шашин, соёлыг мушгин, гуйвуулсан кинонуудыг өдгөө ч телевизүүдээр гаргасаар байх уу

Телевизийн уран сайхны киноны үзэл санаа, дүрслэл үзэгчийн сэтгэлзүй, нийгмийн үнэт зүйлд нөлөөлөх нь сэдвээр хийсэн судалгааны ажлынх талаар ХУИС-ийн багш, доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцжээ.  Уулзалтын

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр б

Өчигдөр 06 цаг 00 мин
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2026-02-06
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

2026-02-06