Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Саяхан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг бүртгэж, тэдний намын даргын албан тушаал нь албажсан.  Тэгвэл намын дарга нарыг дараагийн хүндхэн сорилтууд хүлээж байна.   Эхлээд нам дотроо учраа олж, багаа өөрийн хүмүүсээр бүрдүүлэх өөрчлөлтүүдийг хийнэ.  Улмаар ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ямар “стратеги”боловсруулж ялах вэ гэсэн “зураг”-аа  зурна.

МАН-ын дарга Н.Учралын хувьд намын генсекээр Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн. Улмаар намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг тавьсан.  МАН-ын Хяналтын хороо бол  Их хурлаа байгуулдаг, намын гишүүдтэйгээ хариуцлага тооцох эрх бүхий хороо юм. Тэгэхээр энэ хорооны дарга нь МАН-ын дарга Н.Учралын хүн байх ёстой.  Харин намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг сонгож баталсан байдаг.   Мөн тэрээр Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг нам байх ёстой. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.  УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна. Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно гэсэн байдаг. 

Харин АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд намын дарга болоод нам дотроо дорвитой өөрчлөлтүүдийг хийгээгүй байгаа. Намын генсек нь ч хэвээрээ.  Ер нь тэр тун болгоомжтой хөдлөхгүй бол АН-ын хувьд намын даргын албан тушаалыг нь ч оролдож мэдэх бүлэг фракц бий.  Тэгэхээр О.Цогтгэрэл нам руу гэхээс илүү  МАН руу нэлээд довтлох болов уу.  Магадгүй, довтолсоор 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулна гэдэгтээ итгэчихсэн яваа.  Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихвал 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялах магадлал нэмэгдэнэ гэдгийг харчихсан. 

Ямартай ч гол хоёр улс төрийн хүчний дарга нарын суудал албажчихлаа. Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг л  харах үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн намаа ялалтад хүргэсэн нь намын даргын албан тушаалтайгаа үлдэж, 2028 оны сонгуулийн зураг зурах эрх мэдэлтэйгээ үлдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 58 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 6 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15