Г.Занданшатар 2027 оныхоо сурталчилгааг хоймор нутгаас эхлэв үү?

2026-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Г.Занданшатар сүүлийн үед уран гэмээр улс төрийн нүүдлүүд хийж байна.   Бөхөөр бол унаж яваад л босоод ирдэг “мэх”-ийг Г.Занданшатар хэд хэд үзүүлж, Засгийн газраа ч авч үлдэв.  Дараагийн нүүдэл нь юу байх вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татдаг боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав. Түүний энэ удаагийн орон нутгийн томилолт албаны гэхээс илүү айсуй сонгуулийн сурталчилгаатай адил байв.  Олны дунд трэнд болсон дээлээ өмсөж, Хөвсгөлийн иргэд төрийн албан хаагчидтай уулзалт хийв.  Ингэж тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  сурталчилгаагаа хоймор нутгаас эхэлсэн ч байж мэдэх юм. 2026 он бол  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх жил. Тэр утгаараа сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор аль хэдийн эхэлсэн, улам эрчимжиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Энэ шалгуурт тэнцэх улстөрчид олон нийтийн дунд рейтинг, нэр хүндээ өсгөхөөр “хөдлөөд” эхэлчихлээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын Хөвсгөлийн уулзалтаас харж болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7745)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15