Цэрэг дэглэсэн асуудлаар Р.Чингис генералыг чөлөөлөв

2025-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Гарьд

Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож дэглэж буй бичлэг 2025 оны арванхоёрдугаар сарын 23-нд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний маргааш Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “…Цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж байна. Та бүхэн дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж, хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажилла” гэсэн үүргийг өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2025.12.31/-нд

“…Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарлаа. Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөллөө” хэмээн мэдээлэв. 

Ийн, цэрэг дэглэсэн асуудлаар Дотоодын цэргийн штаб, ангийн дарга нарт хариуцлага тооцлоо. Дашрамд хэлэхэд, Бригадын генерал Р.Чингис Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаас хоёр дахиа чөлөөгдөж байна. Энэ удаад цэрэг дэглэсэн асуудлаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тушаалаар чөлөөлөгдөж байгаа бол өмнө нь 2025 оны нэгдүгээр сарын 9-нд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар чөлөөлөгдөж байв. Тэгж чөлөөлөхийн өмнө “…Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис өөрийн дүү болон нэр бүхий компанийн Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын хэлцлийг эсэргүүцсэн жагсаалыг санхүүжүүлж байгаа. Тэд эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай холбоотой” гэж гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа шүүх “…Р.Чингисийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэж үзсэн. Энэ дагуу Бригадын генерал Р.Чингисийг хоёр сар гаруйн өмнө Дотоодын цэргийн штабын даргаар дахин томилоод байсан юм.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 58 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 6 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15