С.Цэнгүүний хуулиар “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-г авч үлдсэн эрх зүйн орчин хүчингүй болно

2025-12-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ГАРЬД

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2025.12.31/ БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Хуулийн төслийг 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “боловсруулсан” байна. С.Цэнгүүн энэ талаар “…1991 онд батлагдсан Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үеийн хуулиудыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна. Тодруулбал, 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас БЭТ томилсон. Энэ нь эдгээр компанийн удирдлагын бүтэц, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд шууд хяналт тогтоох замаар компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна” гэв. Ийм учраас, 1991 оны хуулийн хэрэглээ нь өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийцэхгүй болсон учраас хуулийн төсөлд “…1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох”, “…Онцгой дэглэмийн хүрээнд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг “Онц байдлын тухай” хуульд тусгах”, “…Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалд удирдлагын хариуцлагыг дотоод хяналтын тогтолцоо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлаар хангах боломжийг бүрдүүлэх”, “…Төрийн өмчит компанид хяналт хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд ажиллах зарчмыг баталгаажуулах” агуулгуудыг багтаажээ. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдвал “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-г авч үлдсэн эрх зүйн орчныг хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, 2026-2028 онд хувьчлах жагсаалтад багтсан дээрх хоёр компани нэгмөр хувийн хэвшилд шилжих зам нь засагдана. Гэтэл 2012-2015 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” буюу Тавантолгойн ордыг “Чайна Энержи”-д 100 жилээр өгөхөөр улс төрийн далд тохироо хийгдээд байсан. Тэр үйл явцыг “Засгийн газарт эрх олгох тухай БНМАУ-ын хууль”-иар таслан зогсоож байсан юм. Мөн “Эрдэнэт”-ийг ТӨҮГ болгох шийдвэр ч энэ хуулийн тусаар гарч байв. Тиймээс, “…БНМАУ-ын хууль” хэмээх нэршлийг шинэчилж, агуулгыг хадгалах замаар өөрчлөх нь зүйд нийцнэ” хэмээн судлаачид, эдийн засагчид үзэж байна. Үүн дээр, үүнийг “…“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-д шунадаг бүлэглэлийн захиалга биш биз. Түүнийг нь эрх баригч намын нэр бүхий улстөрчид лоббидож байж болзошгүй” гэсэн хардлага ч байна. Учир нь, уг хуулийн төсөл батлагдвал эхний ээлжинд “Эрдэнэтийн 49 хувь”-ийхан хөдөлж эхэлнэ. Тэд маргаан үүсгэнэ. Дийлнэ. Тэгээд “Эрдэнэт” хоёр удирдлагатай болно. Тэгсээр хувьд шилжинэ. Адаглаад л, ийм “төсөл” энэ хуулийн төслийн ард байх магадлал өндөр байна. Ер нь бол, уг хуулийг “санаачлагч”-ийн тайлбарласнаар тэр чигт нь ор тас хүчингүй болгох нь Монголын өнөөгийн улс төр, эдийн засгийн хүндрэлтэй үед дахиад том савлагаа үүсгэж мэдэх л юм.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 58 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 6 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15