Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

2025-12-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ.  Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүдэд нийгмийн ажил, үйлчилгээ хүртээмжгүй байгаагийн улмаас нэн тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан, бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил, мэргэжлийн хувьд илүү хөгжүүлж, бусад салбарын нэгэн адил системтэй мэдлэг, хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйл, зарчимтай байх шалгууруудыг нь хүлээн зөвшөөрч нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлж, зөвхөн тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан нь хэт явцуу бөгөөд салбар дундын уялдаагүй, мэргэжлийн үйл ажиллагааг эрс ялгаатай байдлаар тодорхойлсон байдаг аж. Иймд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарынхаа үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангуулах, халамж, хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч, хүний  суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг 7 бүлэг 49 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа болон иргэний хэрэгцээ шаардлагад суурилж, нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зохицуулалттай болгохоор зорьжээ. Тухайлбал, өөрийгөө төлөөлөх чадваргүй, эсхүл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг эрхэмлэсэн нийгмийн үйлчилгээг бий болгохын тулд хувь хүний мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, зөвхөн шаардлагатай буюу аюулаас сэргийлэх болон судалгаа, үнэлгээний хүрээнд мэргэжлийн зорилгоор ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн өөрийн амьдралынхаа шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө удирдах чадварыг дэмжихийн тулд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бүх иргэдийг бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэхэд сургаж, ахиц дэвшлийг үнэлдэг хэм хэмжээг бий болгоно гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, хөдөлмөрийн харилцаанд оролцох боломжгүй иргэдийн (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавхийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нийгмийн хамгааллын тогтолцоонд нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрч буй дэмжлэг туслалцаа үр өгөөжтэй болж, санхүүгийн дарамтаас гарсан иргэд хэрэглээгээ нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 242 (7739)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15