UNCCD-23: Монгол Улс  COP-17-гийн бэлтгэлээ танилцуулав

2025-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын хорооны 23 дугаар хурал Бүгд Найрамдах Панама Улсад 2025 оны 12 дугаар 1-ний өдөр эхэллээ.  Энэ хурлаар конвенцын үндэсний хэрэгжилт, шинжлэх ухаанд суурилсан бодлого стратегийн уялдаанд санал, зөвлөмж болон 2030 оноос хойшх Олон улсын стратегийн хамрах хүрээг боловсруулах асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.

Арлын Панама Улс 2025 онд Риогийн 3 конвенцын шинжлэх ухаан болон хэрэгжилтийг хянах хорооны хурлуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаа нь байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийн үйл явцыг ахиулах тууштай байр сууриа бататган харуулж, эдгээр гурван тулгуур баганыг нэгдсэн байдлаар авч үзэх, нэгтгэн зохицуулах замаар дэлхийн цар хэмжээний хямралыг даван туулах, иргэдийнхээ бат бөх, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байгаа тухай илэрхийлж байлаа.

Ялангуяа ган, цөлжилт, газрын доройтолын асуудал зөвхөн хуурай газар зонхилсон улсуудын асуудал биш, харин ч арлын улсуудын хувьд амьжиргаа, оршин тогтнох болж байгааг олон улсын анхаарлын төвд авчрахыг зорьж байгаагаа албан ёсны нээлтийн үеэр мэдэгдэв.

Монгол Улсын төлөөлөгчид 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд болж байгаа уг 23 дугаар хуралд Засгийн газрын байр суурийг илэрхийлэхээс гадна ирэх жилийн 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана гэж Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэв.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 41 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 44 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 6 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15