АН-ын гишүүд Ардчиллын үндэсний сангийн удирдлагатай уулзав

2025-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын хамтаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчийн хувиар АНУ-ын Ардчиллын үндэсний санд зочилж сангийн ерөнхийлөгч Дэймон Уилсон, дэд захирал Брайн Жозеф, хөтөлбөрийн ахлах менежер Пема Туласан нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Ардчиллын Үндэсний Сан бол дэлхий даяар эрх чөлөөг хамгаалан сурталчилж ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, АНУ-ын төсвөөс санхүүждэг ашгийн бус, төрийн бус сан бөгөөд Монгол улсад 1990-ээд оноос хойш төрийн бус байгууллагуудуудаар дамжуулан цөөнгүй төсөл хэрэгжүүлж ирсэн юм.

Сангийн ерөнхийлөгч Дэймон Уилсон Монголын 35 жилийн ардчиллын хөгжлийг бид бахархан ажиглахын зэрэгцээ энэ түүхийг бүтээхэд Ардчилсан намын гүйцэтгэсэн үүргийг ч сайн мэдэж, өндрөөр үнэлдэг хэмээн онцоллоо. Тэрээр мөн манай түнш орнууд ардчилсан, хууль дээдэлдэг, хариуцлагатай улс байх нь өөрөө АНУ-ын эрх ашигт нийцнэ, энэхүү зөөлөн хүчний бодлогыг АНУ-ын хоёр голлох нам хоёулаа дэмждэг тул улсын төсвөөсөө ардчилалд хөрөнгө оруулдаг хэмээгээд цаашид Монголын ардчиллын үйл явцыг дэмжиж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаага илэрхийлэв.

Ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс байгалийн баялагт суурилсан эдийн засгийн хувьд, иргэн бүрт өсөлт хөгжлөөс үр шим хүртэх баталгаа нь хууль засаглах ёс тул өмчийн эрх, гэрээний эрх, бизнесийн эрхийг хангасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулсныг АҮС-ийн удирдлагууд олзуурхан хүлээж авч энэ чиглэлээр туршлагатай олон улсын судлаачид, мэргэжлийн байгууллагатай холбон дэмжиж ажиллахаар боллоо гэж УИХ-ын гишүүн А.Ганбаатар нийгмийн сүлжээндээ мэдээлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Согтуухаранхуй зөвхөн хүзүүгүй алуурчинтай уулзахаар явсан
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15