Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас асуусан онцлох асуултууд

2025-11-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын Батсайхан 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, сайд нар тангараг өргөснөөр ажилдаа орлоо. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого төлөвлөлт цаашид хэрхэн үргэлжлэх талаар Шадар сайд Ж.Энхбаяраас асууж байв. Онцлох асуулт, хариултаас тоймлон хүргэж байна. 


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 


-Хувийн хэвшил 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй байна, хэрхэн өрнөөс нь салгах вэ. Ажиллах хүчний 90 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бүрдүүлдэг.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үү?

 

Шадар сайд Ж.Энхбаяр: 


-Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бизнесийг либералчлах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь чухал. Гадаадын хөрөнгө оруулалтын түвшин ахихгүй байна. Өмчийн халдашгүй байдлыг хангах цаг болсон. Хувийн өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих бодлого явуулж байж,  нөгөө талдаа төрийн байгууллагын хариуцлага, хяналтыг сайжруулах шаардлага бий. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах. Чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. 30 жил явсан, үзсэн, туршсан. Эдийн засгийн либерал бодлого явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:


-Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд  гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж. Гэтэл М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна. Арай ч Дорнод руу аваад явахгүй байлгүй.  1990 оноос хойших 36 жилийн 30 жилд та бүхэн засагласан. 2016 оноос тасралтгүй сүүлийн 10 жилд танай нам засагласан.  Дөрвөн Засгийн газар дамжаад 115 хүн давхардсан тоогоор сайд хийсэн байна. Энэ сайд болж байгаа хүмүүс танай намын гишүүд буюу Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүн. Асуудлыг шийдсэн нэг ч салбар байхгүй.  Өвдөх юм бол үх гэдэг эрүүл мэндийн салбартай, тэтгэвэрт гарвал яаж ийгээд хоёр жил хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай. Гадаа гараад хараарай, төлөвлөлтгүй, замбараагүй Улаанбаатар хотыг бий болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Ээлжилж солигдоод сайд хийгээд байдаг ч асуудал нь шийдээгүй. Ийм хүйтэн сэтгэлээ хэзээ болих вэ. Асуулт асуухаар гоё тойруулж хариулдаг. Ийм нөхцөл байдлаа өөрчилмөөр байна. Талбайгаа тойроод биш талбайгаас хойш яваад үзээч. 115 хүн ээлжлээд сайд болоод байдаг. Албан тушаалын хойноос хоорондоо үзэлцээд байдаг, ажил хийх болохоор байдаггүй.

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:  


-Ж.Энхбаяр сайд “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу л нүүлгэвэл энэ салбар хөгжинө, зөв бодлого юм аа” гэж хариулт өгч байсан. Гэтэл шинэ сайд нь Улаанбаатар хот руу буцаагаад нүүлгэнэ гэж ярьж байна. Ингэж тоглоомтой Засгийн газар барьж болж байгаа юм уу?


Шадар сайд Ж.Энхбаяр: 
-Монгол Улсын бүс орон нутгийн ялгааг арилгах нь энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнх нь бага хэмжээний газарт төвлөрч суугаад аюулгүй байдал, хөгжлийн бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Хөдөөд хүн амьдрах, ажиллах орлоготой байх орчныг бүрдүүлж байж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг. Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэр эрхлэж байгаа орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Үр дүн ч гарч байгаа. Түгжрэлгүй, асуудлыг багцаар нь уялдаа холбоотой, төрийн албан хаагч  нар үйлдвэрлэл эрхлэгч нартайгаа нэг дор суугаад үр дүн гаргаж болохыг өнгөрсөн хугацаанд харууллаа. 
Энэ хугацаанд 48 мянган ажлын байр шинээр бий боллоо, бодлогын хэдэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөдөөгийн хөгжлөө хангаж байж, улс хөгжинө.Тэр санаачлагыг гаргаж, тогтооол гаргуулан Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Зөв шийдвэр байсан гэдэгт одоо ч итгэлтэй байгаа. 


Төрийн захиргааны байгууллагыг шилжүүлэх, их дээд сургуулийг төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Эхний зам гарлаа. 20 гаруй жил ярьсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дарханд очсоноор хөдөө аж ахуйн гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт дагаад Улаанбаатар хотоос гарлаа. Дархантай та бүхэн танилцаж болно. Нэг их наядыг үйлдвэрлэдэг хот болж байна, иргэд мянга мянгаараа шилжин суурьшиж байна. Олон яам, тусгай чиг үүргийн байгууллагыг Улаанбаатар хотоос гаргах нь чухал. Аюулгүй байдлын үүднээс ч их хэцүү байгаа. Цар тахлын сургамж байна, агаар, хөрсний бохирдлын асуудал байна. Төвлөрлийг шийдэж байж энэ бүхний ард гарна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15