Зэрлэг капитализмаа орхиж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ цогцлоон байгуулцгаая

2025-11-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Др,проф. Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

/МУСГЗ, Дашдоржийн Нацагдорж болон Жамсраны Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч/

 

Монгол Ардын Нам /МАХН/ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн гол баталгаа юм. Энэ үнэн гэдэг нь тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны ялалт, мөн онд болж өнгөрсөн бүх ард түмний санал-асуулгын үр дүнгээр батлагддаг юм. Дундаж зууны феодалын хоцрогдсон Монгол Улсыг орчин үеийн шинэ Монгол Улс болгож өөрчлөн байгуулж цогцлоон босгосон өнгөрсөн зууны бүхэл бүтэн нэгэн жарны өрнүүн бүтээн байгуулалтаар нотлогддог юмаа.

МАХН буюу МАН-ыг үндэслэн байгуулагчид, тэдний эхлүүлсэн үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж өнөөг хүргэж өртөөлөн авчирсан үе үеийн намын гишүүд, идэвхтнүүд монголын ард түмнээ уриалан дуудаж, удирдан чиглүүлж, өөрсдөө ханцуй шамлан үлгэрлэн манлайлж явж туурга тусгаар улсаа хөгжүүлэн бэхжүүлж боловсрол, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалахын өндөр хөгжилтэй, орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй бүхий НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн БНМАУ-ыг бүтээн босгож дэлхийн улс төрийн газрын зураг дээр тамгалан баталгаажуулсныг үгүй, тийм биш гэж хэн маргах юм бэ!

1992 онд монголын ард түмний элч төлөөлөгчид-АИХ-ын дөрвөн зуу гаруй депутатууд нийслэл Улаанбаатар хотноо Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос хуран цугларч дал гаруй хоног хуралдаж ухаан бодлоо уралдуулан хэлэлцэж байгаад шинэ Үндсэн хуулиа баталж “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулна” гэж тунхаглан зарласан билээ. Энэ бол монголын бүх ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн дээд зарлиг, Монгол Улсын цаашдын урт хугацааны тогтвортой хөгжлийн гүн ухааны үндэс суурь, үндсэн чиглэл нь юм.

Харамсалтай нь Монгол Улс өнгөрсөн гучин таван жилд буруу замаар будаа тээж Эх орондоо зэрлэг капитализмыг амилуулан босголоо. Үр дүнд нь ажилгүйдэл, ядуурал, авилгал хээл хахуул цэцэглэн хөгжлөө. Хулгай дээрэм, хууран мэхлэлт, гэмт хэрэг хэрээс хэтэрлээ. Зэрлэг капитализм мөлжлөгийг жинхэнэ ёсоор хөөрөгдөн дэвэргэж, гуйланчлал гудамжинд багтаж ядан шахцалдаж, мөрийтэй тоглоом, хар тамхи хавтгайрах шинжтэй болж байна. Улаанбаатарчууд бид утаандаа хахаж цацаж, цементэн ширэнгэдээ бөглөрч, зам талбайдаа түгжигдэж гацацгааж байна. Манай эдийн засаг, иргэдийн аж амьжиргаа улам бүр гаднын хүчин зүйлээс хараат байдалтай болж эхэллээ.

Гадаад, дотоодын нэг биш нэр хүндтэй судалгааны байгууллагууд, эрдэмтдийн гаргасан судалгаа мэдээллээс үзэхэд Монголд 8400 хүн бялхаж амьдарч байгаа бол 699900 буюу бараг 700000 хүн өлсгөлөн байна. Энэ эгнээ рүү гулсан уруудах магадлалтай хүний тоо 1261200-д хүрчээ. Энэ бол Монголд 10 хүнээс 7 нь ядуу, нэн ядуу гэсэн үг юм. /“Новости Монголии” сонины 2016 оны № 11 /1043/ Б.Энхмандах, Э.Энхчимэг “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”. УБ.2025. 75-76 дахь тал/.

“Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хэд хэдэн хямралын ирмэг дээр зогсож байна. Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох, инфляци өсөх, нэмээд өрийн хямрал ойрхон байна. Улсын нийт өр 38,2 тэрбум ам.доллар давж 2016 онд нэг монгол иргэнд 15 сая төгрөгийн өр оногдож байсан бол эдүгээ 40 саяыг хол давжээ” /Эдийн засагч Р.Даваадорж. NEWS.mn сайт. Сэтгүүлч Пүрэвсүрэнгийн Батзаяа. “Монгол Улсын эдийн засаг хямралын ирмэг дээр зогсож байна” ярилцлагаас/.

Эдгээр тоон үзүүлэлт шинэ Үндсэн хуулинд тунхаглан зарлаж ардчилсан Монгол Улсын ойрын ирээдүйн хөгжлийг томьёолон тодорхойлсон “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна” гэсэн үндсэн гол заалттай нийлж нийцэж байна уу, үгүй юү гэдгийг монголын ард түмэн эргэцүүлэн бодоцгоох цаг нэгэнт болжээ. Хатуухан хэлэхэд өнгөрсөн гучин жилд зэрлэг капитализмыг  Монголд өлгийдөн бойжуулсан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санаатай шууд тэрсэлдэж бас харшилдаж байгаа юм.

“Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” гэдгийг би хувьдаа хүн амын дийлэнх олонхи нь дундаж орлоготой иргэдээс бүрдсэн харьцангуй өндөр хөгжилтэй, аж амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай иргэдийн хамтын нийгэмлэг гэж ойлгож буй. Бидний хөрш зэргэлдээх Хятад улсад 10 сая юань буюу гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийг дундаж давхаргад тооцдог байна / Б.Энхмандах, Э.Энхчимэг /“Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”. УБ.2025. 80 дахь тал/. Дундаж давхаргад хамрагддаг хятад хүний нэг өдөрт зарцуулдаг мөнгө 100 ам.доллар буюу манайхаар бол 250000 орчим төгрөг байдаг аж. Манайд бол иргэд ингэж томорч чадахгүй л дээ. Монголын бодит байдлыг Улаанбаатар хот, аймгийн төв, сумын төв гэсэн гурван ангиллаар харьцуулан авч үзсэн судалгаанаас харахад “Монголын дундаж давхарга гэдэг бол өдөрт дунджаар 2-10 ам.долларын орлоготой. Орон сууц, эсвэл хашаа байшинд амьдардаг, хүүхдээ их дээд сургууль коллежид сургах чадвар хүсэлтэй, хувийн хэрэглээндээ машинтай, хүүхдийн болон гэр бүлийн хадгаламжтай, мал аж ахуй эрхэлдэг бол нэг хүнд 50-100 бог ноогддог, дээд тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын аль нэгийг эзэмшсэн, улс төр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог... хүн амын олон янзын хэсэг бүлгийн төлөөлөл” байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан байдаг аж /“Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”. УБ.2025. 103 дахь тал/.

“Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах Үндсэн хуулийн үзэл санааг амьдрал практикт хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их хурлаас хэд хэдэн чухал хууль, эрх зүйн баримт бичгийг батлан гаргажээ. Нэр дурьдвал “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” зэрэг болно.  Ихээхэн ач холбогдол бүхий эдгээр баримт бичигт монголын нийгмийн бүтцэд дундаж давхаргынхны эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж 80 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн гучин жилд хэрэгжсэнгүй, олигтой өөрчлөлт гарсангүй, харин эсрэгээрээ явж ирсэн байна. Хүн амд эзлэх дундаж давхаргын тоо хэмжээ өсөн нэмэгдэх биш байнга уруудан доошилж иржээ.

“Хэн ч харсан ядуу гэхээргүй атал ирээдүй нь ямар ч баталгаагүй, төрийн зүгээс ямар ч дэмжлэггүй “сульдаатай дундчууд” хэсгээс монголын дундчуудын гол цөм нь бүрдэж байна” гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байгаа юм. /“Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”. УБ.2025. 100 дахь тал/.

Энэ “сульдаатай дундчууд” бол Монгол Улсын иргэн та бид нарын ихэнх нь юм. Эмч, багш нар, эрдэмтэд, монгол төрийн дундаас доошхи шатны  албан хаагчид, бүх төрлийн үйлчилгээний салбарынхан бүгдээрээ эл ангилалд багтана. Яагаад багш нар, дээр нь нэмэгдээд эмч нар ажил хаялт зарлаад, тэтгэвэрийн хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл энд тэндгүй суулт хийгээд байна вэ? Тэд задарсандаа биш ядарсандаа, ягтаа тулж очсондоо амь орж хөдөлж эхэлж байгаа нь энэ гэж ойлгох ёстой. “Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил” уриан дор болж байгаа МАН-ын XXXI их хурал анхаарлаа үүнд хандуулж гарц шийдлийг санал болгох учиртай болов уу.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх улс төрийн хүчин, засгийн эрхийг барилцаж буй, УИХ-д суудалтай намуудад бүгдэд нь хамаатай, тулгамдсан асуудал бол өнөөдөр энэ болоод байна. Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ээлжит сонгуулиар дүн тавихдаа нийт иргэд “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм”-ийг цогцлоон байгуулахад ямар хувь нэмэр оруулж, юу юуг хийж бүтээв гэдгийг л гол үзүүлэлт, үндсэн шалгуур болгож хандах ёстой юм. Тэгэхгүй бол зэрлэг капитализмыг дагалдан Монголд орж ирсэн зэрлэгшсэн хогийн өвс ургамал, шарилж шалбаагаас монголчууд  хэзээ ч салж ангижирч чадахүй ээ. Үүнийг өнгөрсөн гучин таван жилийн түүх бэлхэнээ  батлан харуулж байна.

Гомбожавын Занданшатарын Засгийн газар 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөө Улсын Их Хуралд оруулан хэлэлцүүлж батлуулж байна. Монголчууд улс нийгмээ тав таван жилээр төлөвлөн хөгжүүлж ирсэн дадлага туршлагатай. Тэр нь Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд шууд чиглэж “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”,  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” зэрэг өмнөх хуулиудад дэвшүүлсэн зорилтууддаа тулгуурлаж аль салбарыг тэргүүн ээлжинд илүүтэй хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг арилгах вэ гэдэгт л чиглэгдэж баймаар байна. Ингэж байж бид нийгмийн дундаж давхаргыг 60 хувьд, улмаар 80 хувьд хүргэж чадна. Тэгж чадвал Монгол Улс тогтвортой хөгжлийн замд шуудран орно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
Зочин
Зөв
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх жагсаалтыг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаас гаргасан шийдвэрээс тоймлон хүргэе.

2 цаг 44 мин
Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ

Саяхан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг б

2 цаг 44 мин
“…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ

Одоогоос гурван жил гаруйхны өмнө, 2022 оны сүүлчээр Монгол Улс тэр чигтээ стратегийн ордуудын ху

2 цаг 44 мин
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт сэтгүүлчдэд зориулсан өглөөний уу

2 цаг 44 мин
Р.Болд: Их гүрнүүдийн дээрэнгүй шовинист үзэл хүчтэй сэргэж байна

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

2 цаг 44 мин
МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр таны төлбөрийн баримт и-баримт системд автоматаар бүртгэгдэх боломж бүрдлээ

Та www.mik.mn веб хуудсанд нэвтэрч “Иргэд, олон нийт” цэснээс “Ипотекийн зээлийн мэдээлэл авах” хэсгийг сонгон, ДАН нэгдсэн системээр өөрийн регистрийн дугаараар нэвтэрнэ.

16 цаг 43 мин
“Бөмбөрчин” удирдагчид 

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт Япон улсад айлчилж байгаа. Айлчлалын эхний өдөр албан ёсны д

16 цаг 44 мин
Юн Сук Ёлд цаазын ял оноох уу

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сог Ёл онц дэглэм т

19 цаг 20 мин
Өвөл, хаврын морины уралдаанд хүүхэд оролцуулбал торгох арга хэмжээ авна

Өвөл, хаврын морины уралдаанд хүүхэд оролцуулбал торгох арга хэмжээ авна

20 цаг 52 мин
Т.Энхтүвшин Ерөнхийлөгчид зөвлөнө

Т.Энхтүвшин Ерөнхийлөгчид зөвлөнө

20 цаг 57 мин