“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”

2025-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Та нар олон санг тоносон,  одоо Эрүүл мэндийн даатгалын санг тонож дууслаа

-Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн.  Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо ЭМДС-г тоноод дуусгах гэж байна. Би  УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл юм.  ЭМЯ өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчдаа бүх мөнгөө өгдөггүй юм.  Иймд энэ газрыг яаралтай салгаж, эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлагатай байна. Даатгал төлөгчдийн мөнгөөр төсвийн цоорхойг нөхөх, өөрсдийн хулгай, сонгуулийн шоунд ашиглаж болохгүй. Энэ маш том гэмт хэрэг шүү. 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 
-С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. 2020 оны үед эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон юм билээ. Хэн чанартай тусламж үйлчилгээ хүргэнэ, тэр илүү өндөр орлого, санхүүжилттэй байх гэдэг бодлого нь өөрөө зөв. Гагцхүү хэрэгжүүлж, зохион байгуулахдаа хяналт тавьж чадаагүй.Тэнд ажиллаж буй сайн удирдлага, эмчийн буруу биш. ЭМДҮЗ, ЭМЯ, ЭМДЕГ гэх мэт энэ салбарыг удирдаж буй удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс болж ийм болсон байна. Энэ нь шалгалтаар тогтоогдож байгаа. 

 

“Орлого нь адилхан хэрнээ төлж байгаа татвар нь их байна”

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир төрийн өмчит компаниудын ашгийн талаар асуулт тавьсан. 
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 104 компани үйл ажиллагаа явуулж байгаа ба 60 орчим мянган хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2023 онтой харьцуулахад орлого 10.1, ашиг 15 хувиар буюу 746 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчит компаниуд бүгд ашиггүй, муу байгаа юм биш. Тодорхой хэмжээнд орлого, ашиг нэмэгдэж байна. Энэ чинээгээр төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж бас нэмэгдэж байна. Нүүрс олборлож буй компаниудыг хувь, төрийн өмчит гээд харьцуулж үзэхэд олборлож буй нүүрсний хэмжээ адилхан хэр нь улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж нь төрийн өмчит компаниудынх хоёр дахин их. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг "Оюутолгой" компанитай харьцуулахад олж буй орлого нь адилхан хэр нь төлж буй татвар нь Оюутолгойгоос их байна" гэв.
 Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, өчигдрийн чуулган өндөрлөлөө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15