Шадар сайд "Засгийн газраас гарлаа”, Ерөнхий сайд "түүнийг огцрууллаа" гэв

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр өглөө өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан  Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдэв.  Тэрээр  мэдэгдэлдээ “УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа Засгийн газрын ээлжит бус хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ. Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна” гэжээ.

Тэгвэл Шадар сайдын мэдэгдлийн дараагаас Засгийн газрын хэвлэлийн албанаас түүнийг хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдлээ.  Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар “Бид Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.  Гэхдээ зорилго буруу хүмүүс албан тушаалын төлөө өс хонзонгийн сэдэлтэйгээр төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг үүрэг нь ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна. Ерөнхий сайдын бүрэн эрх хүрээнд шатахууны хомсдолыг шийдвэрлэчхээд байхад шатахууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж турхирч байна.  Шатахууны хомсдол бүрэн шийдвэрлэгдлээ. Тэгэхээр энэ танхимаасаа зөрсөн байр суурь, зарчмуудыг  илэрхийлж байгаа нь нийцэхгүй байна гэлээ.  Ийнхүү Засгийн газрын онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын албан тушаал суларч байна. С.Амарсайхан нь 2021 оноос Монгол Улсын сайдаар ажилласан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15