Даваа гарагийн “мэдэгдэл”-үүд

2025-10-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эрх баригч намынхны зөрчил сүүлдээ Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах хэмжээнд хүртлээ томорлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын талаас Төрийн ордонд ээлж дараалан улс төрийн мэдэгдэл хийж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдахаа болив.  Энэ намрын улс төр цааш яаж өрнөх нь анхаарал татсан хэвээр байна. Өчигдөр ч улс төрийн ээлжит “мэдэгдэл”-үүд хөвөрсөн.  УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах талаар гишүүдийн гарын үсэг цугларсан, УИХ-д өргөн барина гэв.  Түүний араас Сангийн сайд Б.Жавхлан хариу тайлбар өглөө.  Мөн АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэдний мэдээллийг болсон цаг хугацааных нь дарааллаар тоймлон хүргэж байна.

 

АН-ын дарга О.Цогтгэрэл: МАН-ын дотоод асуудал төрийг хямралд хүргэж байна

-УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдын асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Бид өнгөрсөн хуралдаанд ирээд, оролцсон. АН-ын бүлгээс гарсан шийдвэр болон АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагаж ажиллана. Одоо улс төрийн нөхцөл байдлыг харахад МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хүргэж байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. МАН одоо зүй зохистой зарчмаа барьж, улс орныхоо эрх ашгийг бодож ажиллах ёстой. МАН-ын асуудлаар АН бүлэг хуралдаж, нэгдмэл шийдвэр гаргаагүй. Тиймээс гишүүдийг ийм, тийм гэж дүгнэх шаардлага байхгүй. АН-ын бүлгийн хуралдаанаар улс орны эдийн засаг, төсвийн асуудал зэрэг хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцээд, тарсан.

 

П.Сайнзориг: Ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг өргөн барина

-Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч болон иргэн, улсын ашиг сонирхлыг баримтална гэж УИХ-ын гишүүд бид тангараг өргөж, үүрэг хүлээсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж тавих гэж байна. Нөхцөл байдлыг бид дүгнэж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар өгч байгаа макро түвшний тоо бүгд худлаа гэдгийг баримттайгаар хэлье. Хүн албан тушаал эрх мэдэлд үлдэх сонирхолтойгоор улайрч болно. Гэхдээ иргэдийг төөрөгдүүлж худлаа мэдээллээр хангаж болохгүй гэдгийг зарчмын хувьд ярья. Нэгдүгээрт, 2026 оны Төсвийн тухайн хуулийн төсөлд Аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт бий. Гэтэл "Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар буюу бараг 6 тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээлсэн. Валютын нөөц хасах дүн рүү орсон шүү. Тиймээс 1 тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан байгуулах гэж байна. Үүнтэй санал нэгдэхгүй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах журамд өөрчлөлт орсон. Үүнийг Чалкогоос дахин зээл авах гэж байх шиг байна.Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай үүнээс 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарынх бүрдүүлсэн. Гэхдээ өнгөрсөн өвөл зудад алдсан малаа үүнд оруулж тооцоогүй. Эдийн засгийн өсөлтийн хоёр хувиар тэлсэн гэж мэдэгдээд байгаа. Үүн дотор уул уурхайн салбарт ердөө нэгхэн хувь өссөн. Уул уурхайгаас хэт хамааралтай орны хувьд цаашдаа дампуурлын эрмэгт ч хүрч болох ноцтой нөхцөл байдал үүсчхээд байгааг худал мэдээллээр төөрөгдүүлээд байна. Өнгөрсөн жил 16 хувийн өсөлттэй байсан.Ерөнхий сайд зургаадугаар сарын 16-нд томилогдсон. Гэтэл зургаадугаар сарын буюу өмнөх Засгийн газрын тайланг өөртөө наагаад байна. УИХ-д ч, олон нийтэд ч худал ярина. Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг эндээс харж болно. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал зэрэглээ болж байгаа. Мөн "Оюу толгой"-н хэлэлцээрийг эс үйлдэхүйгээр алдаж, өдөрт 10 тэрбум, жилд 4.7 их наяд төгрөг төлж байна. Энэ асуудал дээр тайлан авъя гэхээр ажлын хэсэг байгуулсан гэсэн захирамж л үзүүлдэг. Тиймээс Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Өргөн барих босгыг давсан гэсэн үг. 32 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барьдаг. Гэхдээ амралтын өдрүүдэд олон гишүүнтэй уулзаж чадаагүй учраас уулзаад гарын үсэг зурах боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрыг огцруулах саналаа маргааш албан ёсоор өргөн мэдүүлж, танилцуулна. Манай намаас 33 гишүүн гарын үсэг зурсан. ХҮН нам, АН-ын гишүүд гарын үсэг зураад байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн сан,  валютын нөөцийн асуудлыг улстөржүүлж болохгүй

-Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долоодугаар сард төсөвт  тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улиралд олон жилийнхээ дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монгол банкнаас болон Үндэсний Статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. Монгол банкны албан ёсны веб сайт дээр гуравдугаар улирлын буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй байна.  Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-аас гарч байгаа дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц зэрэг эдгээр асуудлууд дээр хэн дуртай нь гарч ирээд улстөржүүлээд, цээжнийхээ бангаар ярьж, хэлж болохгүй. Энэ бол маш эмзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хамгийн том, чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвөө есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг. Энэ жил ч мөн хугацаандаа өргөн барьсан боловч харамсалтай нь, хэлэлцэхгүй байна. Ирэх жилийн төсөв хэрхэн, яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн бүх оролцогч нар, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. Өнөөдөр  аравдугаар сар гарчхаад байхад төсвийнхөө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн  төсвийн цагалбарын хувьд маш их эрсдэлтэй болж байна. Арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ баталчихсан байх учиртай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 188 (7685)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

2 цаг 56 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

2 цаг 56 мин
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины

2 цаг 56 мин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

18 цаг 12 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

19 цаг 12 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

19 цаг 23 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

19 цаг 30 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

20 цаг 48 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

23 цаг 41 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

23 цаг 45 мин