С.Батжаргал: Увс аймаг гурилын үйлдвэртэй болно

2025-10-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Таны хувьд ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөн байна.Энэ хугацаанд  ямар  ажлууд хийв. Аймгийнхаа ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажилласан бэ?

-2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээж авсан.  Энэ хугацаанд гурван үндсэн чиглэлд тулгуурлаж ажилласан. Нэгдүгээрт, аймаг, орон нутгийнхаа хүний хөгжлийн индексийн асуудал дээр голлон анхаарлаа. Тухайлбал, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлууд дээр анхаарч ажиллаж байна. 

Хоёрдугаарт, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах талаар анхаарал  тавьж ажилласан. Гуравдугаарт,  орон нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Мөн 2025 онд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам болсон. Бид зүгээр нэг баяр наадам гэхээс илүүтэй аялал жуулчлалын  эвент арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж ажилласан. 100 жилийн ойн баяр  наадмыг  ихэвчлэн  ард иргэд,  аж ахуй нэгжүүдийн хандиваар зохион  байгуулсан. Ойн хүрээнд 10 орчим  тэрбум төгрөгийг зарцуулсан. Наадмын нэг  сарын хугацаанд  манай  аймагт бий болсон эдийн засгийн үр өгөөж нь 100 гаруй  тэрбум төгрөг  болсон. 


-2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай аймаг бол мал аж, ахуй газар тариалан зонхилсон бүс нутаг. Нийт хүн амын 60 орчим хувь нь мал аж  ахуйн салбарт ажил, хөдөлмөр эрхэлдэг. 
2025-2026 оны өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Бэлчээрийн гарц тааруу зуншлага болсон. Тийм болохоор өвөлд бэлтгэх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулах ажлын хүрээнд  Увс аймгийнхаа 18 сумын баг бүрд хүрч ажилласан. Ингэхдээ  багийн иргэдийн хурлыг зохион байгуулж, малаа худалдан борлуулж, эргэлтэд оруулах болон  малаа даатгалд хамруулах хөдөлгөөнийг өрнүүлж ажилласан. Үүний үр дүнд одоогийн байдлаар сүүлийн нэг сарын хугацаанд 250 орчим малыг амьдаар нь худалдан борлуулж, 238 мянган малыг малын индекжүүлсэн даатгалд хамруулсан байна.
Мөн  махны худалдааг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Ингэснээр энэ жилдээ багтаж нэг сая орчим малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж, зохион байгуулж ажиллаж байгаа.

-Зуншлага тааруу болсон гэлээ. Өвс, тэжээлийн нөөцөө хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Бэлчээрийн гарц  тааруу зуншлага муу болсон. Нийт нутаг дэвсгэрийн 80-90 хувь гантай  болон гандуу байгаа. Энэ нөхцөлд байгалийн хадлан бэлтгэх боломж муу байгаа учраас манай аймгийн иргэд маань ихэвчлэн Дорнод, Хэнтий аймгаас  өвс худалдан авч байна. 
Харин малын тэжээлийн хувьд ОХУ-ын Бүгд Найрамдах Хакасаас хорголжин тэжээл  болон улаан хивэгийг импортлон оруулж ирж  худалдан борлуулдаг. Малын тэжээлийг үнийн хөөрөгдөлд  оруулахгүй байх тал дээр анхаарч  миний бие энэ талын бизнес эрхлэгчдийн хамт  энэ сарын 06-09-ний хооронд Хакасд албан айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалын үеэр малын тэжээлийн үнийн хөөргөдөл үүсгэхгүйгээр тогтмол үнээр нийлүүлэх хүсэлт тавина. Хэрэв тогтмол үнээр манай бизнес эрхлэгчид авбал цаашлаад иргэддээ малын тэжээлийг үнийн хөөрөгдөлд оруулахгүй худалдан борлуулах боломж бүрдэнэ.
 Одоогоор өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт тал дээр аймаг, сумын онцгой  нөөц бүрдүүлэлт 72 хувьтай явж байна. Иргэд  80 орчим хувийн бэлтгэлээ хангасан. Тоон мэдээг долоон хоног бүр сумдаасаа авч нэгтгэж гаргадаг.
Увс аймаг бол  баруун бүс нутагтаа газар тариалангийн том талбайтайд ордог. Цаашдаа баруун бүс нутгийг гурилаар болон малын тэжээлээр хангах  нөөц боломж байгаа. Энэ чиглэлээр төрөөс мөнгө гаргахгүйгээр хувийн хэвшлийг идэвхжүүлэх бодлогоор дэмжих ажлын хүрээнд Увс аймагт  гурил болон малын тэжээлийн үйлдвэр байгуулахаар  үндсэн суурь  ажилдаа орсон.

-Улсын төсөв хэлэлцэж байна. Увс аймгийн хувьд ямар онцлогтой төсөв  батлагдахаар байна вэ?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас орон  нутгийн хөрөнгө оруулалтын ажлууд дорвитой шийдвэрлэж чадахгүй байгаа. Энэ нь бүх л аймагт тулгарч буй асуудал.
Манай  аймгийн тухайд  алслагдсан хязгаар нутагт байдаг учраас  дэд бүтэц муу хөгжсөн түүнийгээ дагаад үйлдвэрлэл, уул уурхайн салбар хөгжөөгүй. Үүнээс үүдэн  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ багатай учраас  улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авч, төсвийн байгууллагын урсгал үйл ажиллагааг зохицуулдаг онцлогтой.
Ирэх оны төсөвт Улаангом-Увс  нуурын чиглэлийн авто замын  санхүүжилт тавигдаж дуусаж байгаа. Ингэснээр аялал жуулчлалыг  хөгжүүлэх ажилд том түлхэц болох юм.
Хоёрдугаарт, Улаангом Ховд аймгийн засмалын замын ажлын санхүүжилт тавигдаж байгаа. Энэ нь аймаг хоорондын замыг холбохоос гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын улсын хоорондох эдийн засгийн коридор үүсгэх маш дөт суваг болох юм.

-Уул салбарт ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Уул уурхай хөгжиж байж тухайн орон нутагт эдийн засгийн идэвхжил бий болдгийн хамгийн том жишээ бол Өмнөговь аймаг. 
Баруун бүс нутагт уул уурхай ач холбогдолтой гэж үздэг. Гэхдээ уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага сул, байгаль орчин, биологийн нөхөн сэргэлт хийхгүйгээр орхидог байдал нь малчид, ард иргэд уул уурхайг маш их эсэргүүцдэг суурь тавигдсан байна.
Тиймээс иргэдэд  уул уурхайг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал,  АМНАТ-ын  орон нутаг хүртэж байгаа хувь хэмжээг 50 хувь болгож өөрчлөх хэрэгтэй. 50 хувийн 30-40 хувь нь тухайн суманд нь ирдэг баймаар байна. Ингэснээр тухайн сумын иргэд эдийн засгийн өгөөжөө шууд  хүртэх боломжтой.
Увс аймагт хоёр уул уурхай ажлаа эхлэх гэсэн боловч  ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Миний зүгээс эхэндээ дэмжсэн ч ард иргэд маань эсэргүүцэж байгаа учраас уул уурхайн асуудлуудыг түр зогсоосон байгаа.
Цаашид хууль эрх зүйн шинэчлэлийг хийх, ард иргэд үр өгөөжийг нь хүртдэг нөхцөлийг нь бүрдсэний дараа уул уурхайг хөдөлгөхгүй бол нийтээрээ эсэргүүцсэн хандлагатай болсон  байна.

-Бүсчилсэн хөгжил дээр  та ямар байр суурьтай байдаг вэ?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж яригдаж байгаа энэ нөхцөлд бүсийн хөгжлийг томъёолж гаргаж ирсэн юм бол  энэ тал дээр УИХ, Засгийн газар анхаарал тавьж, санхүүжилт мөнгийг шийдвэрлэж ажиллах ёстой гэж үздэг. Бид 30 жил бодлого ярилаа. Гэвч гүйцэтгэл байхгүй болж хувирсан байна.
Мөн алслагдсан бүс нутагт бүс нутгийн онцлог,  бүсийн нэмэгдлүүдийг олгох хэрэгтэй. Алслагдсан хязгаар нутгаа анхаарахгүй бол хязгаар нутгийн хүн амын суурьшил улам багасаж,  төв суурин руу бараадсан буруу урсгал нэмэгдэх вий гэж санаа зовниж явдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 186 (7683)

 

 

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

Оюу толгой төсөл ойрын өдрүүдэд тал бүрээсээ “мөлжүүлж” байна. Угтаа, энэ сайн хэрэг юм. Учир н

10 цаг 23 мин
С.Даваасүрэн: Хагас коксон түлшний чанарт ямар ч эргэлзээ байхгүй

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Дава

10 цаг 23 мин
Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэ

10 цаг 23 мин
Ли Жан Хуа: “Хуулийн байгууллагаар яваад нэмэргүй. Бүгд манай талд байгаа” гэж сүрдүүлсэн

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм”

Өчигдөр 14 цаг 58 мин
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана

Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаа

Өчигдөр 13 цаг 43 мин
МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

Өчигдөр 12 цаг 25 мин
Путины Энэтхэгт айлчилж буйн гол зорилго: Газрын тос, батлан хамгаалах, геополитик

Дэлхий нийт холбоотон улс орнуудын харилцаанд гарч буй өөрчлөлт, геополитикийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Сонсгол: Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад

Өчигдөр 06 цаг 00 мин
АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн их будилуулж байна

АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж байна

Уржигдар 17 цаг 22 мин
С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

Уржигдар 17 цаг 14 мин