“Монгол Улс криминологийн шинжлэх ухаанд үндэслэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьж байна”

Уржигдар 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Монгол Улс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж, тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ДХИС-тай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, практик, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь онол суурьтай, судалгаанд үндэслэн бодлого хөтөлбөрийн дагуу нийтээрээ хэрэгжүүлдэг хамтын ажил юм. Иймд тус хурал нь  үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах, арга зүй хөгжлийн чиг хандлагыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалж, манай улсын нөхцөлд нутагшуулах боломжуудыг эрэлхийлэх зорилготой юм.

 

“Криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү шинжлэх ухааны түвшинд шийдвэрлэх боломжтой”

Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “1965 онд Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулагдсан. Энэ хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, шалтгаан нөхцөлийг судлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн. Зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна. Тус хурал нь гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар гаднын улсуудын туршлагыг судалж байгаагаараа онцлог болж байна. Монгол Улс криминологийн шинжлэх ухаанд үндэслэсэн бодлого, үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа. Тиймээс криминолог буюу гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах ажилд онцгойлон ач холбогдол өгч байна. Цаашдаа ч яамны харъяа кримонологийн шинжлэх ухааны чиглэлээр холбогдох нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү шинжлэх ухаанд тулгуурласан байдлаар шийдвэрлэх боломжтой. Мөн кримонологийн шинжлэх ухааныг судалдаг эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжих, төрөөс энэ чиглэлийн байгууллагыг байгуулах нь чухал асуудлуудын нэг болж байна” гэв.

 

“Хууль тогтоомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлж ойлгуулах шаардлагатай”

 

Олон улсын хурлын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Л.Нямгэрэл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь олон нийтэд хүрэхдээ тэдний хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр илүү хүрдэг. Криминологи гэх тусгай шинжлэх ухааны хүрээнд судалгаа, хяналт шалгалт, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлууд зэрэгцээд хийгддэг. Гэтэл энэ нь олон нийтэд аян, арга хэмжээний хүрээнд л хүрдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх улс оронд хүүхэд байхаас нь ойлгуулж, хууль тогтоомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлж ойлгуулах шаардлага бий болж байна. Дээрээс нь ёс суртахууны тухай нас харгалзахгүйгээр нийгмийн бүхий л давхаргад хүргэх ёстой. Ингэснээр хүн болж төлөвшиж, аливаа эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх дадалтай болно. Эцэс нь хүний хөгжил гэх зүйл дээр л бидний бодлого нэгдэх юм. Мөн олон нийтэд гэмт хэргийг мэдээллэдэг болсноор аливаа харгис гэмт хэргийн тоо өсөж байгаа мэт бодох нь буруу.  Ямар гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлж болох. Ямар төрлийн гэмт хэргийг мэдээлж болохгүй вэ гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэх ажил юм” гэлээ.

Насанд хүрээгүй хүмүүсийн цахим орчин дахь аливаа эрсдэлээс хэрхэн сэргийлэх тал дээр баримтлах бодлого гэж бий. Гэвч бид цахим орчныг ямар ч цензургүйгээр ашигласаар байна. Энэ нь нэг талдаа хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ч гэлээ нөгөө талаас нь авч үзвэл өөрийн эрхээ эдлэхдээ хэн нэгний эрхэнд халдаж буй үйлдэл юм. Тиймээс гэмт хэрэг, аливаа эрсдэлээс сэргийлүүлэх нь ганц хууль хүчний байгууллагуудын хийх ёстой ажил бус олон нийтийн хүрээний үүрэг хариуцлагын асуудал гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.

“Криминологийн шинжлэх ухааны хөгжил, онолын чиг хандлага” сэдэвт салбар хуралдааны үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Монгол Улс дахь криминологийн уламжлалын зарим асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.

Түүний илтгэлийн гол агуулга эртний үеийн Монгол Улс гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж байсан болон тухайн үеийн ёс заншил, хүмүүсийн ёс зүй ямар байсантай холбон тайлбарласан юм.

Тэрээр “13 дугаар зуунд Чингис хаанаар удирдуулж байсан Монголчууд дэлхий дахинд амар амгалан, шударга ёсыг тогтоосон. Энэ үед ёс суртахуун гэдэг зүйл өндөр түвшинд байсан гэж хэлж болно. Өндөр ёс суртахуунтай хүн гэмт хэрэг үйлдэхгүй. Дээрээс нь шуналгүй, нинжин сэтгэлтэй байдаг. Тухайн үед шунахайн сэдэлтэй, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг хэрэг гарах нь маш бага байсан. 13 дугаар зуунд хувь хүнийг ёс суртахуунлаг байлгахад голлон анхаарч байжээ. Тэгэхээр монголчуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өнө эртнээс баримталж ирсэн амин сүнс нь ёс суртахуун юм. Өнөөгийн монголчууд үзэл санааны баримжаагүй болчихсон. Ёс суртахуунлаг хүнийг төлөвшүүлэх хамгийн эхний орчин бол гэр бүлийн орчин юм. Мөн миний хувьд цаазын ял байх нь зөв гэж харж байгаа” гэлээ.

 

“БНСУ харилцаа холбоо, нийгмийн тогтолцоондоо анхаардаг тул гэмт хэргээс урьдчилан сэргийлж чаддаг”

 

Мөн БНСУ гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлдэг туршлагын талаар БНСУ-ын криминологичдын холбооны ерөнхийлөгч, CPTED холбооны гадаад харилцаа, сургалт  хариуцсан захирал, ДХИС-ийн хүндэт профессор, доктор, профессор Хван И Габ “БНСУ-ын хувьд хүмүүсийн харилцаа холбоо, нийгмийн тогтолцоондоо анхаардаг. Монгол Улсын хувьд нийгмийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Ингэснээр гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл байдлыг тааварлаж, урьдчилан сэргийлэх боломжтой. БНСУ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвхөн цагдаагийн байгууллагаас гадна Засгийн газар, хотын зөвлөл гээд төрийн болон ТББ-ууд хамтарч ажиллаж, үүн дээр анхаарлаа хандуулдаг тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ахиц, дэвшилтэй байдаг. Мөн БНСУ-д хулгайн гэмт хэрэг түгээмэл гардаг. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба маш сайн ажилладаг. Тиймээс энэ байгууллага төрийн болон ТББ-уудтай хамтаран ажиллах ажиллагаагаа улам сайжруулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах боложмтой” гэлээ.

 

“Иргэний нийгмийн байгууллагууд сайн ажиллаж, иргэдэд гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах хэрэгтэй”

 

Монголын криминологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Батзориг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийгмийг эмчлэх гэсэн утгатай. Манайд гэмт хэрэг өсөхөөс их айдаг. Тийм учраас аль болох гэмт хэргийг бүртгэхгүй байх, зөрчлийн хэмжээнд авч үзэх тал байдаг. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Түүнээс биш соён гэгээрүүлэх гэдэг бол цагдаагийн байгууллагын үүрэг биш. Гэтэл цагдаагийн байгууллага яагаад энэ ажлыг хийгээд байна гэвэл иргэний нийгмийн байгууллагын нөлөөлөл сул учраас тухайн байгууллагын хүчийг ашиглаад байна. Иргэний нийгмийн байгууллагууд сайн ажиллаж, иргэдэд хуулийн талаар таниулах, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, сөрөг зан үйлтэй болсон хүмүүсийг нийгэмшүүлэх хэрэгтэй. Ялангуяа орон нутагт иргэний нийгмийн байгууллагын оролцоо маш сул байна. Ийм учраас гэмт хэргийг судалж чадахгүй байгаагаас гадна хөндлөнгийн шүүмжлэлт сэтгэлгээ байхгүй байна. Тийм ч учраас нийгэмд гэмт хэрэг гарахаас нэг хэсэгтээ л ярьж байгаад чимээгүй болчихоод байдаг” гэсэн юм.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Австрали, Япон, БНХАУ, БНСУ, ОХУ-ын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

I салбар хуралдаанаар “Монгол Улс дахь гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онол чиг хандлага” сэдвийн хүрээнд гадаад, дотоодын дөрвөн эрдэмтэн илтгэл тавьсан юм.

Харин II салбар хуралдаанд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал, үр дүн” агуулгын хүрээнд мөн дөрвөн судлаач илтгэл хэлэлцүүллээ. Мөн III салбар хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гадаад улсын туршлага, хэрэгжүүлэх боломж” агуулгын хүрээнд БНСУ, БНХАУ, Япон улсын судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7681)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал marketing@zuuniimedee.mn хаягаар илгээгээрэй.

 

Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэд, харилцагчд

12 цаг 36 мин
Гишүүд: Хяналтын ерөнхий хорооны шийдвэр МАН-ын гишүүдийн саналыг төлөөлөхгүй

Гишүүд: Б.Энхбаярыг намаас хөөсөн Хяналтын хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна

18 цаг 9 мин
О.Цогтгэрэл: Олонх ирцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлээд яв, АН-ын гишүүд хуралдааныг орхин гарч байна

О.Цогтгэрэл: Олонх ирцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлээд яв, АН-ын гишүүд хуралдааныг орхин гарч байна

18 цаг 21 мин
ОБЕГ: Төв аймагт алга болсон эрэгтэйн цогцсыг олсон

ОБЕГ: Төв аймагт алга болсон эрэгтэйн цогцсыг олсон

20 цаг 12 мин
Ш.Батбаярыг Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Ш.Батбаярыг Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

20 цаг 17 мин
Г.Дамдинням: Оюутолгойд хараат бус гишүүдийг томилуулна

Г.Дамдинням: Оюутолгойд хараат бус гишүүдийг томилуулна

20 цаг 24 мин
Чуулган: Б.Энхбаярыг сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ

Чуулган: Б.Энхбаярыг сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ

20 цаг 30 мин
Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудлыг журамлах шаардлагатай байна

Даяаршлын эрин үед англи хэл дэлхий нийтийн харилцаа, шинжлэх ухаан, боловсрол, мэдээлэл технологийн

23 цаг 15 мин
Монгол инженерүүдийн гүйцэтгэж буй төмөр зам логистикийн төв болж, автозамын түгжрэлийг бууруулах уу

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Алсын х

23 цаг 15 мин
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ

Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 10-р сарыг хүү нэмэ

Уржигдар 13 цаг 27 мин