Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо долоо хоног бүр хуралдана

2025-09-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2025.09.24) хуралдаанаар: Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн, 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдээллийг тус тус сонсов. Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажилласан талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал “Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг хангах, яриа хэлцлийг эхлүүлж үр дүнг нь тухай бүрд нь танилцуулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд даалгасан. Мөн “Онтрэ” компанитай холбоотой хоёр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас Монголын талын хүртэх өгөөж, нийгэм эдийн засагт үзүүлэх үр дагавар, эрсдэлийн тооцоог боловсруулж 2024 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 11-нд А29 дүгээр тушаал гарч зээлийн хүүг бууруулах, яриа хэлэлцээр хийх дэд ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ахлуулан байгуулсан. Гэтэл өнгөрсөн 7 сарын хугацаанд тус компани тун хангалтгүй ажилласан байна. Зээлийн хүүгийн хэлэлцээр хийхэд 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн. Монгол Улсын нийт иргэдэд хамааралтай асуудалд ач холбогдол өгч хариуцлагатай ажиллах ёстой. Оюутолгойтой холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар хойш тавих, аргалах, эс үйлдэл хийх эрх бидэнд байхгүй. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороог 7 хоног бүр хуралдуулж олон нийтийг мэдээллээр хангана” гэлээ.

Эх сурвалж: polit.mn

олон жил ярьсан энэ асуудал шийдэгдэх нь үү
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15