Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

2025-06-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын дарга  Д.Амарбаясгалан гишүүдийг хууль боловсруулах ажилдаа идэвхтэй оролцож, чуулганы үйл ажиллагаанд саатал учруулахгүй байхад анхаарахыг хүслээ. Учир нь чуулган хэлэлцэх бэлэн төсөлгүйн улмаас 15-хан минут үргэлжиллээ.

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүд Байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцож, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудад хүлээгдэл үүсгэхгүй байхад анхаарахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна. Жишээлбэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцсэн асуудлаа гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаасан байна. Нэг, хоёрхон заалт дээр гишүүд маргалдаад, бие биедээ ацаг тавиад асуудлыг хэлэлцэхээс хойш нь чангааж байгаа тохиолдол гарч байна. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудал дээр гишүүд зөвшилцлийн арга зам ашиглан байр сууриа илэрхийлэх ёстой. Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын чуулганы хуралдаанд орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлыг удаа дараа үймүүлсэн гэдэг мэдээлэл ирж байна. Үүн дээр гишүүд анхаарал хандуулж, ажиллахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна” гэв.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын  хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан болохыг онцоллоо.

Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан юм. Тухайлбал, зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө. Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)

 

BAT
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 ам.доллараар зарна. Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91 9873591114 утсаар холбогдоорой, Вэб сайт: Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

9 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

9 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

14 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15