“Огцрох амархан” жагсаалд барилгын компанийн төлөөллүүд нэгджээ

2025-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАДУЛАМ

 

Төрийн ордонд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцсэн бол Төв талбай жагсаалтай өнжив.  Тухайлбал, өчигдөр хоёр өөр зорилго бүхий жагсаал боллоо. 

 

“Огцрох амархан” жагсаал 21 дэх өдрөө болов

 

Талбайн төв хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлага бүхий тайван  жагсаал 21 дэх өдрөө үргэлжлэв. Иргэд  үзэл бодлоо илэрхийлж, хамтын дуу хоолойгоо нэгтгэн ийнхүү олон хоног жагсаж байна. Бусад өдрүүдээс ялгаатай нь “UB Comedy”-ийн залуус ирж үзэл бодлоо илэрхийлж жагсаалд нэгдсэн байв. 

Жагсагч Ж.Өнөмөнх:

-Манай жагсаал 21 хоног  үргэлжилж байна.  Сүүлийн зургаан жилийн турш нийгмийн  амьдрал хүнд, иргэдийн сэтгэл санаа бухимдалтай, эрх чөлөөний хувьд хязгаарлагдмал байдал үүссэн.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  орлого зарлагын эргэлзээтэй байдлууд нь иргэдийн дунд бухимдал дагуулж  байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хамгийн их ёс зүй, хариуцлага ярьдаг улстөрч. Өөрийнх нь ярьдаг ёс зүйг бодитоор нь нэхэх шаардлагыг тавьж бид жагссаар байна. Бид үндсэндээ гурван шаардлага тавиад байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг  огцруулах, хоёрдугаарт, Хамтарсан засгийн газрыг дэмжихгүй, гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн шаардлагууд тавьсан. Сүүлийн хоёр шаардлага тодорхой хэмжээнд биелээд явж байна. Анхдагч шаардлага биелэх эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.  

 

Барилгын компаниудын төлөөлөл жагсав

 

“Сэлбэ дэд хорин минутын төсөл”-ийг гүйцэтгэх  тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд Хятадын компаниудыг шалгаруулан авсан нь Монголын барилгын компаниудын хувьд гомдолтой байгаагаа илэрхийлэн эхний өдрөө жагслаа.  Уг жагсаалд  10 гаруй хүн ирсэн байв. Барилгын компанийн төлөөлөл Н.Бат-Эрдэнэ “Тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд Хятадын хоёр компани шалгарсан. Төсвийн хувьд 400 тэрбум бүхий үйл ажиллагаа. Уг нь монгол барилгын компаниуд хийх хангалттай боломжтой байхад хятадуудад өгсөн нь үнэхээр харамсалтай байна.  Ялангуяа үүнийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зохион байгуулж байгаа гэж харж байна.  Бидний зүгээс эрх баригч нар болон албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлж дахин шалгаруулах шаардлага тавьж эхний өдрөө жагсаж байна” гэлээ.

Өчигдөр 18.00 цагийн байдлаар жагсаалд оролцогсдын тоо нэмэгдэх хандлагатай байлаа.  Гэсэн ч үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд маш эмх цэгцтэй эгнэн суусан байв.  Жагсагч  А.Анударь “Орой 21.00 цагийн үед /өчигдөр/ Засгийн газрын шийдвэр гарна гэсэн. Огцроосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа ч огцрохгүй байх магадлал өндөр байна.  Учир нь намын гишүүд өргөн барьж байгаа төслийг нь хүлээн зөвшөөрч байна гэдэг нь эсэргүүцэх хүчин чадал бага байгаагийн илрэл гэж харж байгаа” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 103 (7600)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

9 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

9 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

14 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15