АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

2025-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг байлаа. Учир нь улс төрийн намаар дамжуулж төрийн бодлого хэрэгждэг учраас намуудын хөтөлбөр, бодлого нийгмийн анхаарах асуудал юм. 

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг намын нийт гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш өрнөж, өнөөдөр отгон хэлэлцүүлгээ Төв аймагт хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.ГАНИБАЛ "Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өнгөрсөн гурван сарын хугацаанд боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Монголынхоо 330 сум, нийслэлийн 240 хорооны гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш хэлэлцүүллээ. Хэдийгээр хэлэлцүүлэгтэй зэрэгцээд олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон ч намын гишүүд дэмжигчид маань маш идэвхтэй, өндөр оролцоотой байлаа. Олон ч үнэтэй саналыг хэллээ. 
Ардчилсан нам гишүүн төвтэй байхын тулд Үндсэн дүрмийн шинэчилсэн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан. Харин хөтөлбөр бол улс төрийн намуудад шинэ зүйл. Бид хөтөлбөрөө боловсруулахдаа Монголын онцлог, мөн дэлхийн ардчилсан улс орнуудын сайн туршлагыг эрдэмтдийн багаар харьцуулан судалж боловсруулснаараа онцлог" гэлээ. 

Орон даяар өрнөсөн энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн нийт 7000 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо. Гишүүд зүгээс үндсэн дүрэм хөтөлбөрөө нийт гишүүдээрээ хэлэлцүүлж байгааг сайшаагаад хариуцлагын санкцыг сайжруулах, дүрмийн хэрэгжилтийг хангах саналыг хэлж байлаа.

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

9 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

9 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

14 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15