АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

22 цаг 24 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд улс төрийн намууд Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний бас нэг онцлог нь намууд Үндсэн дүрмээ шинэчлэхээс гадна анх удаа хөтөлбөртэй болж байгаа явдал юм. Тэгвэл АН-аас Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө боловсруулан “Эв нэгдлээс институт” аяныг дөрвөн бүсэд орон даяар зохион байгуулж нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь сонслоо. Сүүлийн жилүүдэд АН-ын дотоодод үүссэн асуудлаас үүдэж намын анхан шатны гишүүдтэйгээ ажилладаг байдал нь ихээхэн бүдгэрсэн. Тэгвэл АН-ын ЕНБД Н.Ганибал үүрэгт ажилдаа томилогдсоноосоо хойш хийж буй намын том акц нэг нь тоглоомын дүрэм буюу Үндсэн дүрмээ шинэчилэх, тэр дундаа 330 сум, 240 хорооны нийт гишүүдээ оролцуулж саналыг нь сонсож байгаагаараа онцлог байлаа.

АН-аас хөтөлбөрөө боловсруулахдаа “Ардчилсан Монгол”, “Тусгаар Монгол” гэсэн нэртэйгээр хөтөлбөрийн төслөө боловсруулж буй. Хөтөлбөрт хувь хүн хийгээд эдийн засгийн засгийн эрх чөлөө зэрэг нийгмийн өмнө тулгамдсан олон чухал зүйлийг тусгасан байна.

 Монгол орон даяар өрнөж буй энэхүү хэлэлцүүлгээр намын гишүүд, дэмжигчид санал бодлыг сонсож, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг тодорхойлоход оршиж буй. Уг ажлын хүрээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг зүүн болон говийн бүсэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг отгон хэлэлцүүлгээ Өмнөговь, Дундговь аймагт хийлээ.

 

“Намын дарга нарын зөвлөлийг байгуулах ажлын шинэчилсэн дүрэмдээ тусгах хэрэгтэй”

 

Өмнөговь аймагт өрнөсөн хэлэлцүүлэгт 15 сумаас гишүүд, дэмжигчид оролцлоо. Хэлэлцүүлэгт АН-ын Нарийн бичгийн дарга Б.Батзаяа намын хөтөлбөр,  УИХ дахь АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Баярсайхан Үндсэн дүрмийн шинэчилсэн төслийг танилцуулсан юм.  Хэлэлцүүлэгт оролцож буй гишүүд, дэмжигчдийн хувьд Үндсэн дүрэм, хөтөлбөртэй холбогдуулан санал бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт оролцож буй иргэд  анхан шатны гишүүд дэмжигчдийн байр суурийг сонсож, санал бодлыг тусгасан ажил зохион байгуулж буй нь сайшаалтай гэдгийг хэлж байлаа. Мөн иргэдийн итгэл үнэмшлийг төрүүлсэн, сонгогчдын дэмжлэгийг авахуйц,  Монгол Улсын эдийн асуудлыг шийдсэн дүрэм болоосой гэж хүсэж байна гэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Сэддорж “Манай намын хамгийн гол анхаарах ёстой зүйл бол сүүлийн хоёр удаагийн сонгуульд ялагдсандаа дүгнэлт хийх юм.  Ингэхийн тулд дүрмээсээ эхлээд юун дээрээ алдаж, онож байна. Дүрэм ялагдал, ялалтад хэр нөлөөлж байна гэдгийг судлах хэрэгтэй. Үүний тулд орон даяар Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг хийж байна.

Цаг хугацаа гэдэг  дахин давтагдашгүй. Өмнөх дүрэм хэдэн онд хийсэн, түүнээс хойш болж бүтэхгүй байгаа зүйлийг  эгэл жирийн сонгогч, ард түмэн харна. Тиймээс дүрмийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр анхан шатны гишүүдээс санаа, бодлыг нь  сонсох хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, дэмжигчид дүрэм, хөтөлбөрийн боловсруулалттай холбоотой байр сууриа илэрхийлж байна. Жишээлбэл, Намын дотоод сунгаа нь эв нэгдлийг алдагдуулж байна. Мөн намаас сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг цагийг нь тулгадаг байдалтай байна гэдгийг  хэлж байна.

АН үүсгэн байгуулагдаад 35 жил боллоо. Энэ хугацаанд ахмадууд, залуу үетэй   болж илүү өргөжсөн нас гүйцсэн улс төрийн хүчин болсон. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаандаа дүгнэлт хийж,  дүрэм, хөтөлбөрөө хэлэлцүүлж буй нь маш чухал”  гэсэн юм.

 “Улс төрийн томоохон хүчин АН-аас Үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх ажлын хүрээнд анхан шатныхаа гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсож яваад талархаж байна. Иргэдийн санал бодлыг тусгасан, цаашлаад Монгол улсын хэмжээд хэрэгжихүйц дүрэм болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Өмнөговь аймгийн  Баяндалай сумын  АН-ын хорооны дарга У.Буян-Өлзий хэллээ. Тэрээр “Намын дарга нарын зөвлөл байгуулах ажлыг  шинэчилсэн дүрэмд тусгах саналтай байна. Ингэснээр анхан шатны дуу хоолойг  илүү нээлттэй сонсох боломжтой бүрдэх юм” гэлээ.

Харин  Өмнөговь аймгийн иргэн Д.Нэгдэлцэцэг “Дүрэм бол намын гишүүдийн  хувьд зайлшгүй  биелүүлэх ёстой хууль юм. Тулгамдсан асуудлаа цогцоор шийдсэн шинэчилсэн дүрэм, хөтөлбөртэй болсноор  Ардчилсан нам  шударга,  эв найрамдалтай,  бүх шатандаа хариуцлагаа илүү нэмэгдүүлэх томоохон дэвшил болж байна гэж харлаа. АН-ын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон даяар нээлттэй зохион байгуулж буй нь анхан шатныхаа гишүүд, дэмжигчдийн санал бодлыг тусгасан, өргөн цар хүрээг хамарсан ажил болж байна.” гэсэн юм.

 

 “Анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ саналыг тусгаснаар илүү бодитой дүрмийн өөрчлөлт хийх нөхцөл бүрдэнэ”

 

АН-ын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг зүүн болон говийн бүсэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, намын нарийн бичгийн дарга Б.Батзаяа “Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор АН итгэл үнэмшил, үнэт зүйл болох  хөтөлбөр, дүрмийнхээ шинэчлэлийг боловсруулж, ажлын хэсэг  21 аймгийн есөн дүүрэгт ажилласан.

Үндсэн дүрэм, хөтөлбөрийн  шинэчлэлийн хүрээнд  анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авахаас гадна сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулж байна.

21 аймаг, есөн дүүрэгт дэх анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ санал, бодлыг Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчлэлд тусгаснаар илүү бодитой өөрчлөлт хийх нөхцөл бүрдэнэ. Цаашлаад итгэл үнэмшилтэй, үнэт зүйлээ дагадаг улсын төрийн лидерүүд, намын гишүүдийг бий болгох, түүнийгээ хэрэгжүүлдэг, практик дээр ажил хэрэг болгодог боловсон хүчнийг бэлтгэх суурь болох юм. Ингэснээр улс орны хөгжлийг өөрсдийнхөө үнэт зүйлээр удирдан чиглүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь зөвхөн дүрэм, хөтөлбөрийн шинэчлэл төдий бус урт хугацааны бодлогын суурь болох чухал үйл явдал юм” гэлээ.

 

“Хөтөлбөр бол намын үзэл баримтлалаа зөв томьёолж гишүүд, дэмжигчдээ таниулах  толь  бичиг”

АН-ын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг зүүн, говийн бүсэд танилцуулах ажлын хэсэг отгон хэлэлцүүлгээ Дундговь аймагт өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт  15 сумаас 170 гаруй гишүүд дэмжигч оролцож өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.  Энэ үеэр намын гишүүд, дэмжигчдээс Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төсөлтэй холбоотой санал, бодлоо хуваалцсан юм.

Дундговь аймгийн АН-ын гишүүн Ж.Мөнхтөр “Ардчилсан нам энэ цаг үед дүрэмдээ шинэчлэл хийж, гишүүд дэмжигчдийнхээ байр суурийг сонсож байгаа нь сайшаалтай. Шинэчлэлийн хүрээнд дүрмээ мөрддөг, бодлогыг нь хамгаалдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн хариуцлагын асуудлыг сайн тусгах нь зүйтэй юм. УИХ, орон нутгийн сонгууль, намын даргад дэвшдэг тогтолцоогоо анхан, дунд шатны намтай уялдуулж өгөх хэрэгтэй.

Намын хөтөлбөрийн хувьд чухал асуудлуудыг тусгасан байна. Хөтөлбөрийн найруулгыг илүү чамбайруулах саналтай байна.  Мөн гуравдугаар бүлэгт багтсан АН Баялагийн сангийн талаар ямар бодлого баримтлах гэдэгт  Монгол Улсын иргэн бүр Баялагийн сангаас хувь хүртдэг байх хэрэгтэй гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

Харин дүрмийн ажлын хэсгийн гишүүн С.Од-Эрдэнэ “Хөтөлбөр бол манай намын үзэл баримтлалаа зөв томьёолж гишүүд, дэмжигчдээ таниулах  толь  бичиг юм. Ямар намд гишүүнээр элссэн, юуны төлөө зорьж байгаа вэ гэдгийг ойлгохгүйгээр бид урагшлах боломжгүй.  Тиймээс үзэл баримтлалаа зөв ойлгуулах, юунд хүрэх гэж  буйгаа хөтөлбөр хэлбэрээр гаргаж байгаа. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд зөв дүрэмтэй байх ёстой. Дүрэм бол намын гишүүдийн хувьд зайлшгүй дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой хууль юм. Тиймээс дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа субъектэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Өмнө гаргаж байсан алдаануудаас харахад  хэн нэгэн өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж журам гаргаад, өөрийн эрх мэдэлд тааруулсан бүтцийг бий болгодог байсан. 

Энэ удаагийн Үндсэн дүрмийн шинэчлэлд бүтцийг дураараа өөрчлөхгүй байх, хариуцлагын системийг тусгаж өгсөн байна.Тодруулбал, Дүрэмдээ тусгасан  зүйлийг түр журмаар өөрчлөхийг хориглосон нь маш чухал зохицуулалт гэж харж байна. Аливаа улс төрийн нам ялалт байгуулаад засгийн эрх авах зорилго тавьдаг.  Сонгуульд ялахын тулд яах ёстой вэ гэдэг нь дүрэм дээр ойлгомжтой байгаасай гэж бодож байна”гэлээ.

Дундговь аймгийн АН-ын дэд дарга М.Анхбаяр “АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах цаг ирсэн гэж бодож байна. Өмнөх дүрэм муу байгаагүй. Гэхдээ нийгэм цаг үеэ дагаад өөрчлөгдөх болсон гэж боддог. Нийгэм цаг үеийн өөрчлөлтүүдээ дүрэмдээ тусгах хэрэгтэй. АН-ын дүрмийн  гол үзэл санаа, чухал зүйлүүд бий. Жишээлбэл, нам дээр болж байгаа үйл ажиллагаагаа гадагшаа задруулдаг асуудлыг эргэж харах хэрэгтэй. Энэ нь улс төрийн тоглолт болох нэг хэлбэр болж байгаа юм.  Мөн АН-ын эрх барих байгууллага буюу Үндэсний бодлогын хороон дээр тодорхой асуудлуудыг шийддэг байх хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд намын доторх эв нэгдлийн  асуудал байсан. Намын доторх асуудал цэгцэрч ирж байгаа учраас энэ нь өөрөө институтийн хувьд төлөвших ёстой.  АН-ын дүрмийг  хамгийн  сайн биелүүлдэг хүмүүсийг анхан болон дунд шатны  гишүүд, улс төрчид гэж хардаг. Дүрмээ мөрдөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Намын дунд шатныхан 21 аймагт хоёр жил дараалан аравт нь ялалт байгуулаад явж байна. Хамгийн гол анхаарах асуудал нь намынхан засгийн эрхийг барьснаас шалтгаалж намын үйл ажиллагаа доголддог. Энэ асуудлыг намын дүрэмдээ тодорхой тусгах хэрэгтэй” гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

 Ийнхүү Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн АН Үндсэн дүрэм, хөтөлбөрөө 21 аймаг, есөн дүүрэгт амжилттай хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийг хааж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Ардчилсан нам бол гишүүн төвтэй нам. Улс төр, нийгмийн чиг баримжаа яаж ч өөрчлөгдсөн, намын дотоодод ямар ч асуудал үүссэн бид гишүүн төвтэй, баруун төвийн үзэл баримтлалаасаа ухрах ёсгүй. Нөгөөтээгүүр Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд анхан шатны гишүүдийн бодол санаа, байр суурь, оролцоо надад маш чухал. “Эв нэгдлээс институт” аяныг Монгол орны 330 сум, нийслэлийн 240 хороо гээд өргөн хүрээнд хийж гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг нь сонсохоор зорин ажиллаа. Орон даяар дөрвөн бүст зэрэг өрнүүлсэн хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн дүрмийн энэ шинэчлэл манай намд бодит шинэчлэлийг авч ирнэ. Шинэчлэл гэдэг бол хэн нэгэн хүнийг солих биш. Шинэчлэл гэдэг бол энэ цаг үед илүү нягт, илүү эв нэгдэлтэй байж, аливаа асуудлыг даван гарах асуудал болж хувирч байна. Бид энэ шинэчлэлээр намын нийт гишүүд дэмжигчдийн оролцоо, идэвхийг илүү нэмэгдүүлж, тоглоомынхоо дүрмийг тодорхой болгож, хариуцлагажууллаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)

 

АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн

7 цаг 8 мин
Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

12 цаг 58 мин
“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

18 цаг 56 мин
Мексикт шүүгч нарыг анх удаа ард түмнээс сонгоно

Мексик улсад анх удаа болох шүүхийн сонгууль ирэх ням гарагт болох гэж байна

22 цаг 24 мин
“Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн М

22 цаг 24 мин
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник техно

22 цаг 24 мин
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна.

22 цаг 24 мин
АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

22 цаг 24 мин
Танилц: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл

Танилц: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл

Уржигдар 11 цаг 56 мин
У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол Монголын ард түмний сонголт, үнэт зүйл юм

У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм

Уржигдар 11 цаг 53 мин