МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, TВ-9 телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь хоёр тал хүүхдийн сайн сайхны төлөө бодит ажил хэрэгжүүлж, өсвөр үеийнхэнд чиглэсэн бүтээлч, эерэг контентуудыг хамтран бүтээхэд чиглэж байна. TВ-9 телевиз нь байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагатай, олон нийтэд чиглэсэн, үндэсний өв соёлыг сурталчилсан контентуудыг тууштай бэлтгэсээр ирсэн. Энэ жил TВ9 телевиз өсвөр насны хүүхэд, залуучуудын мэргэжил сонголтод бодит нөлөө үзүүлэх зорилготой “Маргаашийн би – Өнөөдрөөс эхэлнэ” уриатай төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Ингээд энэ төсөл дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан ТВ9 телевизтэй хамтран ажиллахаар болсон ба ТВ9 телевизийн ТУЗ-ын дарга Э.Бямбадулам, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН:  -Юун түрүүнд ТВ9-ийг бидэнтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад маш их баяртай байна. ТВ9 телевиз нь Монголын хамгийн олон үзэгчидтэй телевизийн нэг бөгөөд ялангуяа хөдөө орон нутгийн иргэд ТВ9 телевизийг маш их үздэгийг бид мэднэ ээ. Жишээлбэл хотын хүүхдүүдийн өдөр тутамдаа авдаг зарим мэдээллийг хөдөөний хүүхдүүд байнга авч чаддаггүй ээ. Ийм учраас бидний хамтын ажиллагаа чухал юм аа. Тэгэхээр энэ хамтын ажиллагааны хүрээнд ТВ9 телевиз нь хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, сурагчдын боловсролд юу хэрэгтэй байгаа, тэдний ирээдүйн ажил, амьдралд юу чухал болох, ирээдүйн сайхан амьдралаа бий болгохын тулд хүүхэд багачууд юунд суралцах, юуг мэдэх ёстой талаар эерэг мессежийг дамжуулдаг суваг болно гэж бид найдаж байна. Бидний энэхүү хамтын ажиллагаа нь нийгмийн бүхий л давхаргад, ялангуяа 18 хүртэлх насны хүүхдүүдэд өөрсдийн амьдралын ирээдүйн чухал шийдвэрээ гаргах боломжийг олгоход чухал тус дэм болно гэж харж байна. Тийм учраас ирэх жилүүдэд Монголд, Монголын өсвөр үеийнхэнд томоохон, эерэг нөлөө үзүүлэх энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа бид маш их баяртай байна.  

Төслийн хүрээнд олон улсын дипломат, хүүхэд хамгааллын бодлого тодорхойлогч, нийгмийн ажилтан болох хүсэл мөрөөдөлтэй ахлах ангийн хоёр сурагчийг онцолж, тэд нэг өдрийн турш НҮБ-ын Хүүхдийн санд ажилласан онцгой контентыг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд энэхүү өдрөөр өөрийн хүсэл тэмүүллийг мэргэжил болгон бодитоор мэдэрч, зөв сонголт хийх чадамжтай эсэхээ сорьсон байна.

 

Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин