“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

2025-05-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоон автобусны хэрэг гарсан шалтгаан нь “...Тендерийг нь төрийн нууцад орууллаа” гэж олны нүд, чихнээс нуучихсан. Гэтэл төрийн нууцад оруулах эсэх дээр Тагнуулын байгууллага зөвлөмж өгдөг. Ногоон автобусны тендер дээр татгалзчихсан байдаг. Энэ нь дуулиан дэгдэх үеэр ил болсон.

Тэгвэл өнөөдөр “Сэлбэ дэд төв” төслийн талаар ноцтой гэж болохоор зүйлүүд яригдаад уналаа. Нийтдээ 830 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий тус төслийн тендер тойроод дахиад л эргэлзээ тээнэгэлзээ үүсээд эхлэв.

Тэнд уг нь 10 мянган айлын орон сууц баригдах юм байна. Эхний ээлжинд, дээр хэлсэн өртгөөр 4300 айлын орон сууцыг барихаар тендер зарлажээ. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл тендерийн шалгуурыг нь Монголын барилгын нэг ч компани дийлэхээргүй тавигдсан байгаа юм. Тендерийн Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т “…Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ сүүлийн таван жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэж заажээ. Тиймээс барилгын компаниуд тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан байгаа юм. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадаагүй аж. Харин шалгуурыг нь давсан Хятадын 15 компани саналаа ирүүлж, оролцсон байна.

Уг нь, “…Тендерийн өртгийн 30 хувийг ажил эхлэхэд нь олгох”, “…Алданги тооцохгүй байх” зэрэг дотоодын барилгын компаниудын шүлс асгарам боломж уг тендерт байжээ.

Харин одоо Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон “…Монгол барилгачид бид Засгийн газраас зарласан “20 минутын хот”-ын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Яг үнэндээ, манай нийслэлийнхэн “...Монголын барилгын компаниуд метро барихад оролцохгүй шүү” гэвэл дотоодын компаниуд толгой дохиод л буцна. Тэгж ч хэлж байна лээ. Гэтэл, Монголын барилгын компаниуд 9-12 орон сууцыг бол стандарт хангаад барьчих хэмжээний туршлага хангалттай суусан шүү дээ. Барилгачдаас гадна, өөр бусад эх сурвалжууд дотоодын компаниуд барьчих орон сууцыг гадныхан барих нь олон үр дагавартай. Барилгачдаас нь эхлээд л хэдэн зуу, бараг мянгаараа орж ирнэ. Ер нь бол, “…Үндэсний аюулгүй байдал талаасаа Тагнуулын байгууллага энэ “Сэлбэ дэд төв”-ийн тендер, бусад үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй” гэж байна. Ногоон автобус яалаа даа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 87 (7584)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин