Д.Ганбат: Баянхонгорт хэрэгжиж байгаа Хөдөө аж ахуйн кластер төсөлд аудит оруулмаар байна

2025-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Чуулганд Ерөнхий Аудирторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Нэр дэвшигч хуулийн шаардлагыг бол хангаж байгаа юм байна. Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд байгаа. УИХ-аас томилогддог байгууллагуудаа сонсгол хийгээд шат дараатай томилох нь зөв. Өнөөдөр төр данхайсан байдлыг харахад аудитын хийх ажил их байна. Аудитын бүтэц, ажиллах байдал ямар байгаа вэ. Та хамгийн эхэнд юун дээр анхаарч ажиллах гэж байна вэ. Хөдөө аж ахуйн кластер төсөл манай Баянхонгор аймагт хэрэгжээд санхүүжилт нь дууссан. Энэ дээр аудит оруулахын хүсэж байна. Төслийн хүрээнд  мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсон байх ёстой. Улсын 20,30 тэрбум төгрөгийг сүүлийн 5,6 жилд зарцуулсан. Үүний үр дүн, хэрэгжиж байгаа ажил ямар байгааг аудит хийх ёстой.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэн: -Аудитын газар 21 аймаг, нийслэл гээд 23 байгууллагын бүрэлдэхүүнтэй. Орон нутагт 400 орчим, төвдөө 200-аад орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд одоо ярих боломжгүй байна. Аудитын дүгнэлт, хэрэгжилтэд онцгой анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байгаа. Тиймээс энэ чиглэлийн бүтэц орон тоо чиглэж магадгүй.Гишүүдийн ярьсан бүх санал дээр эргэж нэг бүрчлэн танилцаж, хувь гишүүдэд танилцуулна гэж бодож байна. Аудитын цар хүрээ төсөв нэмэгдэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс тэр болгонд хүрч ажиллах зохион байгуулалтыг сонгох ёстой.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

10 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

10 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 26 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 44 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13