Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй

2025-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.  Тэрээр "Хүүхэд хамгааллын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил болж байна. Энэ хүрээнд өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхныхаа хурлыг хийлээ. Энэхүү хурал дээр хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар Засгийн газрын хуралдаанд тодорхой мэдээлэл өглөө. Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын баримталж буй гол бодлого бол  эрүүл ирээдүйг бий болгох. Энэ хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй. Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх, зургаан настнуудын эрт илрүүлгийг эрчимжүүлэх, дөрөв, 10, 12 дугаар ангийнхны дунд эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулж ерөнхий боловсролын сургуулиа хүүхдүүд эрүүл төгсдөг байх, өвчин эмгэг байвал эрт илрүүлж эмчилдэг байх зэрэг эрүүл боловсролын ирээдүй улс орны хамгийн гол хөгжлийн тулгуур гэсэн үзэл баримтлалыг батжуулах талаар үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Мөн цаашид Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх гэх мэтчилэн хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж эмчилдэг байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй байх, амьдарч буй газраасаа эрүүл мэндийн үйлчилгээг авдаг байх зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

2 цаг 32 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19