“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

2025-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын 24, 25-нд хоёр өдөр тоглох гэж байна. Тоглолтын зохион байгуулагчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д энэ талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусь улсын 13 мэргэжлийн уран гулгагч  хүрэлцэн ирэх ажээ. Эдгээр тамирчин  нь олимп, дэлхий, европын аваргаас 29 алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн чансаа өндөр тамирчид юм. Тодруулбал, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй шилдэг уран гулгагчид үзүүлбэр үзүүлэх юм. Мөн “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл Монгол Улсаа төлөөлөн өөрийн шилдэг үзүүлбэрээрээ оролцох болно.

Уран гулгалтын спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх үүднээс Монголын дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, урилгаар “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведеватай хамтран үзүүлбэр үзүүлнэ. Мөн “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа нь алдарт хос Виктория Синицина, Никита Кацалапов нарын үзүүлбэрт хамтран оролцохоор төлөвлөж, бэлтгэлдээ ороод байгаа аж.

Өмнө нь ОХУ-ын тамирчид талбайн мөсийг стандартын дагуу арчилж, бэлтгэхийг хүссэн ажээ. Тиймээс Степпэ Аренагийн зүгээс уг зөвлөмжид онцгойлон анхаарч мөсний чанарт ихэд анхаарч байна гэв. 

Дээрх тамирчид тавдугаар сарын 22-нд ирээд, Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэлээ хийх юм. 

Эх сурвалж: zms.mn

ура
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 цаг 34 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

20 цаг 37 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

20 цаг 39 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

20 цаг 42 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин