Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

2025-04-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.  Тэгвэл МАН-ын бүлэг төслийг хэлэлцээд хойшлуулах шийдэлд хүрсэн бол АН дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.  Бүлгүүдийн мэдээллийг хүргэе. 

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй

 

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Холбогдох сайдууд намын бүлэгт танилцуулга хийсэн. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал өмнө нь намын бүлгээр ороогүй шууд холбогдох байнгын хороогоор ороод, түр хойшлогдсон байгаа. Яг үнэндээ Монгол Улсын хувьд онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй. БНХАУ агаарын хөлгийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ өөрсдөө гаднаас түлш импортолж авдаг буюу өөрсдийн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Тиймээс манай улсад эрчим хүч тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Тэгэхээр бид ОХУ-аас хамааралтай байна гэсэн үг. Хүмүүсийн бухимдалтай байгаа зүйл нь 20 жилээр буюу урт хугацааны гэрээ байгуулж байгаатай холбоотой байна. Энэ хугацаанд дотоодын үйлдвэр ашиглалтад орчихно гэдэг зүйлийг ярьж байна. Мөн маргааныг яагаад ОХУ-ын шүүх дээр авч үздэг юм бэ, дэд бүтэц гэж юуг хэлээд байгаа юм бэ гэх мэт асуулгыг тавьж байна. Тэгэхээр эдгээрийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал нь төрийн хоёр байгууллага нэгдэж байгаа учир үнэ нь арай хямд байж чадах юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өмнө нь хувийн хэвшил бас л ОХУ-ын талтай нэгдэж байсан шүү дээ. Энэ замаар импортолж байсан. Тэгэхээр одоо төрийн өмчит компанитай хамтарсан компани байгууллаа гээд хямд байж чадах уу гэдэг л чухал байна. Одоо дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 ам.доллар гарчихсан явж байгаа шүү дээ. Авч үзэх ёстой зүйл заалтууд маш их байна. Тухайлбал, Монгол Улсын эрх ашигтай нийцэхгүй зүйл заалт маш их байгаа учир холбогдох сайдууд дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр намын бүлэг чиглэл өгч байх шиг байна” гэлээ.

 

 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь чухал

 

АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан энэхүү хэлэлцээрийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ. Тус хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас “НК Роснефть НХН” ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм. Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарласан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрэв энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл  ОХУ-ын арбитраар шийднэ. Гэтэл энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил нефть авч хоёр гарцыг нь хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого,зөв сонголт нь биш. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22.  МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 57 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин