Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

2025-04-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай холбоотой хоёр чухал хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Эхнийх нь, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хоёр дахь нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл байв. Гэвч гишүүд хоёуланг нь Байнгын хорооны босго давуулалгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Уг нь энэ хоёр асуудлын ач холбогдол, мөн чанарыг жирийн иргэд ч ойлгохоор энгийн байгаад байгаа юм.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл гэхэд бид угаасаа нефтийн бүтээгдэхүүн дээр Оросоос бараг 100 хувь хараат байдаг. Ойрын жилүүдэд энэ байдлаас мултрах сураг ажиг алга. Тиймээс нисэх буудлын менежмент зэрэг асуудал руугаа халихгүйгээр агаарын хөлгийн түлш нийлүүлэх дээр бол хамтрахаас өөр гарч байхгүй юм. Харин үүний оронд манай УИХ, Засгийн газар нэн даруй нефтийн хайгуулыг эхлүүлж, олж тогтоосон “цэг” бүрээ дагуулаад том, жижиг оврын нефть боловсруулах үйлдвэрийг барьж эхлэх эрх зүйг санаачлан бий болгох хэрэгтэй.

Нөгөөх нь болох Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр ч болгоомжлох бус боломж гэж үзэх нь зүйтэй. Учир нь Монгол Улс энэ хэлэлцээрт багтчих гэж олон жилийн туршид хүсэлт тавьж ирсэн. Орос зөвшөөрч байгаагүй юм. Харин одоо Оросын тухайд гадаад нөхцөл байдлаасаа болоод “олуулаа харагдах” хэрэгцээ үүссэн. Тиймээс Монголд “…За, орвол ор” гэсэн боломжийг гаргаад байгаа юм. Гэтэл тодорхой хэсэг бүлэг бизнесийн эрх ашиг улс төрд нөлөөлснөөр энэ хэлэлцээрийг хоёр дахь удаагаа хойшлуулж байна. Энэ долоо хоногт дахин ярина.

Ер нь бол, Орос улс дэлхийн сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн хөдөлгөөнөөс болоод өөрийнхөө хэрэгцээг яая даа гэхээр болсон. Тэгэхээр “…Манай зах зээлийг эзлээд орж ирхийн тулд Евразийн хэлэлцээрт уриад байгаа юм” гэдэг бол зүгээр л тархи угаалт юм. Бод доо, 190 сая хүнээ хангах хүнс, бусад хэрэгцээгээ манай гуравхан сая хүнтэй зах зээлд нийлүүлээд ямар ашиг олох юм бэ. Харин манай үнэгүйдээд байгаа ноос ноолуурынхан бүтээгдэхүүнээ экспортолж, жинхэнэ зах зээлийг мэдрэх хэрэгтэй юм. Тэр байтугай, “АПУ” компани сайхан монгол архиа, “Өгөөж”, “Жүр үр”-ийнхэн шар тостой боов боорцгоо экспортолж болно шүү дээ. Том зах зээл дээр илүү л томорно.

Нөгөөтэйгүүр, энэ хоёр хэлэлцээр бол Монгол Улсын гадаад бодлого юм. Өнөөдөр ч яригдаж байгаа элд биш. Евразийн худалдаан хэлэлцээрийг л гэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Орост албан ёсны айлчлал хийхдээ Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисянтай уулзаж энэ талаар ярьж байв.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арванхоёрдугаар сард Орост айлчлах үеэр, хоёр Ерөнхийлөгч Улс төрийн тунхаг гаргасан талаараа хамтарсан мэдэгдэл хийсэн. Тэгэхэд В.Путин “…Орос улс нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Монголын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна” гэсэн.

Түүнчлэн Оросын ерөнхийлөгч В.Путиныг өнгөрсөн намар манай улсад айлчлах үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийсэн. Тэр үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна” гэж байв. Өөрөөр хэлбэл, аль аль нь хоёр улсын гадаад бодлогын түвшинд яригдсан. Яригдаад цөөнгүй жил болсон. Гэвч, УИХ-аар эдгээр хэлэлцээрийг хэлэлцэх үеэр гэнэт болгоомжлол үүсэж, улмаар эсэргүүцэж шүүмжилсээр “…Хойшлуулъя” гээд хэлэлцэхгүй орхих болов. Уг нь энэ бүхнийг хэн ярьж тохирсон нь гол биш, Монгол Улсын л дотоод зорилго, гадаад бодлого яригдах ёстой. Ийм асуудлаар улсаараа “нэг ам”-тай байх учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 73 (7570)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 11 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин