“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

2025-04-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.ЖАРГАЛ

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гарсан. Тэгвэл өнөөдөр тус хэргийн хохирогчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ.

Хохирогчид Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны мэргэжилтэн асан Ш.Энхжаргалыг энэ хэргийн гол хүн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэд "Талийгаач Ш.Энхжаргал нь ХЗДХЯ-нд олон жил ажилласан мэргэжилтэн. Иймэрхүү луйврын хэрэг олон холбогдогчтой байдаг. Тиймээс хардах эрхийнхээ хүрээнд улс төрийн нөлөөтэй, том бүлэглэлүүд оролцсон гэж үзэж байна. Учир нь 2017 оноос хойш Ш.Энхжаргалын хийсэн хэргүүд сөхөгдөж эхэлсэн. Яагаад гэвэл тэр үед түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс хууль, хяналтын байгууллагын хүмүүсийн нүдэн дээр нь иргэдийг хохироож байхад ямар ч хяналт тавиагүй. Энэ асуудлаар огт мэдээгүй гэсэн албан тоот, бичиг гаргаж үзүүлдэг. Гэхдээ доор нь ажиллаж байгаа мэргэжилтэн нь ийм луйврын пирамид үүсгэж байхад удирдлагууд нь мэдэхгүй байх үндэслэл харагдахгүй байна. Нийслэлийн Орон Сууц Корпорац, Төрийн Орон Сууцны Корпорац зэрэг байгууллагад ийм луйврын хэрэг цэцэглэж байхад эрх бүхий байгууллагаар шалгуулах, таслан зогсоох арга хэмжээг авах ёстой байсан ч энэ үүргээ хангалттай гүйцэтгээгүй. Энэ хэрэгт "Шинэ Яармаг" хорооллын удирдлагууд ч бас оролцсон байж болзошгүй. Мөнгө ул мөрөө үлдээдэг. Хууль хяналтынхан энэ хэргийг яаралтай шалгаж, иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардаж байна. Уг хэргийн ард НОСК, ТОСК, хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна гэж хардаж байгаагаа илэрхийлье. Ш.Энхжаргал нь өөрийн хамсаатан иргэн М-ийн данснаас өөрийн нөхөр болох улсын харцага Н.Батзаяагийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлдэг байсан баримт бий. Одоо хэн мөнгөнийхөө араас явж байна хүнийг Н.Батзаяа дарамталдаг” гэв.

Мөн энэ хэрэгт хохирсон иргэд сошиал групп нээж, мэдээлэл солилцохоор 9919- 5444 дугаараас ярьж дарамталдаг. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй хохирсон иргэдийг нэг нэгээр нь дарамталж, айлгаж сүрдүүлдэг. Үүний улмаас өнөөдөр ирэх ёстой байсан нэг хүн ирж чадаагүй. Хүний амь насанд заналхийлдэг энэ үйлдлийг нь бид хуулийн байгууллагад мэдэгдсэн ч хэргийг шалгадаггүй гэлээ.

Ш.Энхжаргал нь зөвхөн "Шинэ Яармаг" хороололд луйвар хийгээгүй. Өмнө нь "Tuul One" хорооллын иргэдийг олноор нь хохироосон. Тухайн үед байранд орсон хүмүүс бүгд хөөгдсөн байна. Учир нь бүх байранд түрээсийн гэрээ хийж оруулсан байдаг. Энэ асуудалд REMAX- ийнхан хүртэл холбоотой байсан. Тиймээс энэ хэргийн ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс байсан гэж үзэж байгаа. Хөгжлийн Банкны 33 тэрбумын барьцаанд байсан "Шинэ Яармаг" хорооллын байрнуудыг барьцаанаас суллахын тулд гэрээ хийлгүйгээр, бусдын эмзэг байдалд дөрөөлж, хууль зүйн мэдлэг хомс байдлыг ашиглан анхнаасаа нарийн төлөвлөж, гүйцэтгээд эцэстээ гэрчийг устгасан байж болзошгүй гэж бид хардаж байгаа аж.

Иймд хохирогчид гурван шаардлага тавьж байна. Үүнд:

  1. ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэлд хандахад Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газраас бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  2. Орон сууц захиалсан гэх луйврын хэрэг орон нутаг, нийслэлийн 9 дүүрэг гээд олон иргэд байгаа тул УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандахад нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна,
  3. Улсын Ерөнхий Прокурорт хандахад уг хэргийг улсын мөрдөн байцаах алба руу шилжүүлж, туршлагатай 10 мөрдөн байцаагч томилж өгнө үү гэсэн юм.

Эх сурвалж: zms.mn

konor
vnen shvv huguun luubarvhin
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 6 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 25 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 51 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 4 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06