Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

2025-04-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БОЛОР

 

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар 2025-2028 оны стратеги төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Ц.Тогосмаатай ярилцлаа.

 

-Татварын ерөнхий газрын ирэх жилүүдийн стратеги төлөвлөгөөнд Хуулийн хэрэгжилтийг хангах газрын чиг үүргийн хүрээнд ямар ажлууд хийхээр тусгасан бэ?

-Татварын ерөнхий газар нь үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө 2025 оныг “Зөвлөн туслагч татварын алба” зорилтот түвшний хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангах газар нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бизнесийн салбарын онцлогт тохирсон сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн салбарын эрсдэлийн тооцоолол, татвар төлөгчийн хэрэгцээнд болон татварын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үндэслэн шаардлагатай зөвлөмжүүдийг холбогдох чиг үүргийн нэгжүүдтэй хамтран гаргахаар төлөвлөж байна. Мөн татварын багц хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна хуулийн хэрэгжилтийн явцад ямар ололт гарч байгаа болон хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг судлан, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлохоор ажиллаж байгаа. Мэдээж гарч буй асуудлуудыг эрх бүхий байгууллагуудад уламжилна. 

-Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ямар санаачилга, бодлогын өөрчлөлтүүд хийхээр төлөвлөсөн бэ?

-Манай газар Татварын ерөнхий газар болон харьяа албадыг татварын хууль тогтоомжийн талаарх ойлголтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангана. Түүнчлэн татвар төлөгчдөөс гаргасан хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх явцад хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, татварын хэрэг маргаанд төлөөлөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, татварын албаны хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны төрөлд татварын маргаан зонхилох хувийг эзэлдэг. Энэ нь татварын алба цаашид хэрэг маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, бууруулах, үүссэн хэрэг маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн хууль хяналтын байгууллагад төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг нийт албадын хэмжээнд авч үзэхэд эрүүгийн 9.9 их наяд төгрөгт холбогдох 164 хэрэг, иргэний шүүхийн журмаар 12.7 тэрбум төгрөгт хамаарах 69 татвар төлөгчид холбогдох хэрэг, Захиргааны хэргийн шүүхэд хянагдсан нэг их наяд төгрөгт хамаарах 179 татвар төлөгчийн нэхэмжлэлтэй хэрэгт төлөөлөн ажилласан байна.

Татварын улсын байцаагчийн үйлдсэн актын 26.4 тэрбум төгрөгт хамаарах 30 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнээс эдгээр хэргийн 95.8 хувь нь Татварын албаны талд шийдэгдсэн байгаа юм. Тэгэхээр бид маргаан бүхий харилцаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг баримталж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, татварын алба болон татвар төлөгч хооронд маргаан үүсэж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, татварын хэрэг маргааныг бууруулах асуудалд анхаарч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Түүнчлэн татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгохтой холбогдсон татварын харилцаа тус бүрийн хэрэгжилтийн түвшнийг тодорхойлж байна. Ингэснээр хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа шалтгааныг оношилж гарах арга замыг эрэлхийлж байгаа юм. Тухайлбал, хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчилтэй зохицуулалтаас уу,  эсхүл татвар төлөгч болон татварын алба хооронд хэрэгжүүлэлтэд гарч байгаа зөрүүтэй ойлголтоос үүдэлтэй эсэхийг тодорхойлж, шийдвэрлэх замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулна.  

-Татвар төлөгчдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн сүлжээгээр дамжуулан татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, шинээр болон нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомжийг таниулахад анхаарч ажилласан. Мөн  татвар төлөгчийг хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх болон татварын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цахим зөвлөгөөнүүдийг “Татварын албаны хуульч зөвлөж байна” контентоор бэлтгэн түгээж байсан. Цаашид татварын хууль тогтоомжийг сурталчлан цахим орчинд зөвлөхөөс гадна, татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөөгүй татвар төлөгчийн шалтгааныг тодорхойлон, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн, хууль даган мөрдөлтийн түвшнийг ахиулах замаар хуулийн хэрэгжилтийг хангуулахыг зорьж байна.

-Энэ онд татварын хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлүүд хийгдэх вэ?

-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хэрэгжиж эхэлсэн. Өдгөө таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Татварын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах явцад нэлээдгүй тулгамдсан хүндрэл бэрхшээлтэй асуудлууд гарч, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжилтийг сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа.

Энэ удаагийн татварын шинэчлэлийн гол онцлог нь хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Түүнчлэн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээ, шаардлага, санал, хүсэлтэд тулгуурлах чиглэлийг баримталсан. Олон нийтээс ирүүлсэн дийлэнх саналуудыг хүлээн авч, хуулийн төслүүдэд тусган боловсруулж ажилласан. Хуулийн шинэчлэл хэрэгжсэнээр татварын эрх зүйн таатай орчин бүрдэж, эдийн засаг хөгжих хэрээр татварын суурь нэмэгдэнэ гэж харж байгаа.  

Мөн татварын алба нь Татварын ерөнхий хуульд заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үндсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан тодорхойлж, хуулийн төсөлд “татварын албаны зөвлөн туслах үйлчилгээ” гэж хуульчлахаар тусгасан нь татвар төлөгчид ээлтэй, хууль даган мөрдөлт зохих түвшинд хангагдах давуу талтай зохицуулалт болно гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 69 (7566)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 56 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 23 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 38 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 38 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин