"Эрчист Монгол”-ын гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

2025-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төрийн өмчит компанидыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр байгуулсан билээ. Тус компани нь төрийн давхардсан чиг үүргийг бууруулах зорилготой бөгөөд нэгдлийн зарчмаар ажиллахаар дүрмийг нь баталжээ. "Эрчист Монгол"-д төрийн өмчит уул уурхай, эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн бөгөөд ижил чиг үүрэгтэй давхардсан бүтэц бүрэлдэхүүний зардлыг 50 хувь бууруулж ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ.

Тэгвэл тус компанийн ТУЗ болон Гүйцэтэх удирдлагууд томилогдсон байна. Компанийн дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор заасан байна. Гэсэн хэдий ч нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр УИХ-ын гишүүн асан Ганибалын Амартүвшинийг "Эрчист Монгол"-ын гүйцэтгэх захирлаар томилжээ. Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн төрд орохоосоо өмнө Хас банкны удирдлагын багт, мөн гаднын банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр дор дурдсан 44 компанийг нэгдсэн удирдлагын бүтцээр хангаж ажиллаж байгаа давхарсан чиг үүрэг, үр ашгийн судалгаанд үндэслэн зардлыг нь 50 хувь бууруулж ажиллах үүрэг хүлээж байгаа юм.

 “ЭРЧИСТ МОНГОЛ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН

 ХАРЬЯА КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

 1.       “Дулааны II цахилгаан станц” ТӨХК

2.       “Дулааны III цахилгаан станц” ТӨХК

3.        “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК

4.        “Амгалан дулааны станц” ТӨХК

5.        “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

6.        “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК

7.        “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК

8.        “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК

9.        “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

10.    “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

11.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК

12.    “Ховд дулааны станц” ТӨХК

13.    “Багануур дулааны станц” ТӨХК

14.    “Налайхын дулааны станц” ТӨХК

15.    “Дулаан шарын гол” ТӨХК

16.    “Улаангомын дулааны II станц” ТӨХК

17.    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

18.    “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК

19.    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

20.    “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

21.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

22.    “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

23.    “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

24.    “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

25.    “Эрчим хүчний үндэсний төв” ХХК

26.    “Диспетчерийн үндэсний төв” ХК

27.    “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК

28.   “МИАТ” ТӨХК

29.   “Монголын төмөр зам” ХК

30.   “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК

31.   “Улаанбаатар төмөр зам” ХНН

32.   “Автоимпекс” ХК

33.   “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК

34.   “Үндэсний давхар даатгал” ХК

35.   “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК

36.   “Биокомбинат” ХХК

37.    “Хөдөө аж ахуйн бирж” ХХК

38.    “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн цогцолбор” ХХК

39.    “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК

40.   “Төрийн орон сууцны корпораци”  ХХК

41.    “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК

42.    “Эрчис ойл” ХХК

43.   “Иргэний нисэхийн үндэсний төв” ХХК

44.   “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК багтаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12