О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ.  Нэгдсэн хуралдааны үеэр хууль санаачлагчаас гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Зээлийн түүх дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш  байх. Хуулийн төсөл дээр байгаа заалтыг тодруулъя. Зээлжих зэрэглэлийн оноог  Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тогтооно гэсэн байна.  Тэгэхээр бүгдэд нь нэг аргачлал өгчихөөр нөгөө өрсөлдөөн, хөгжил дэвшил нь хаанаа явагдах вэ.  Мэдээж тусгай зөвшөөрөлтэй активын байгууллагууд зэрэглэл тогтоох үйл ажиллагаа явуулах байх.   Хоёрдугаарт, хууль дагасан тогтоол дээр төртэй холбоотой сангуудаас зээл авсан компаниудад зээлжих зэрэглэл нөлөөлөх юм уу, үгүй юу?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар: - Монголбанк зарчмаа тохирч журмаа гаргаад яг ийм системээр ингэж явна гэж тогтоож өгөхгүй.  Эсрэгээрээ олон улсын жишгийн дагуу явна.  Зээлийн мэдээллийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт тавина.  Энэ зарчмаар бүх л улс орны эдийн засгийн салбар явж байна.  Тухайлбал, АНУ, Канад, Япон байна.   Өнөөдөр Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна.  Энэ компаниуд өрсөлдөнө.  Монголбанк тухайн компаниудад зээлийн мэдээллийн өгөгдлөө өгч түүний зөв эргэлтэд оруулж байна уу гэдгийг хянах юм. Төрийн байгууллагууд нь мэдээж хувийн бизнесээ дэмжинэ. Төрийн мөнгөнд, татвар төлөгчдийн мөнгөнд илүү хариуцлагатай хандана. 

Эх сурвалж:www.polit.mn 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 54 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 13 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09