Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ.  Нэгдсэн хуралдааны үеэр хууль санаачлагчаас гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Зээлийн мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.  Маш чухал хуулийн төсөл орж ирсэн.  Зээлийн хүү болон зээл олголттой холбоотой асуудал асар хүнд байна.  Саяхан Булган аймагт ажиллаад ирлээ.  Ахмадуудыг насны ялгарал гаргаж зээл өгнө, өгөхгүй гэдэг асуудал яригдаж байна. Банк нь тийм дотоод журам гаргасан байх жишээтэй.  Та энэ хуулийн өөрчлөлтөөр зээлийн хүү буурна гэж үзэж байгаа юм байна.  Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал банкуудын байр сууринаас харахаар хүүг бууруулах боломжгүй гэж үзээд байна.  Яаж буурах вэ.  Өнгөрсөн гуравдугаар сард Монгол банкны зөвлөл хуралдаж бодлогын хүү хоёр хувьд хүргэсэн шүү дээ.  Нөгөө талдаа аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийгээд явж байхад орон нутагт салбар байгуулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэхдээ энэ зээлийн хүүнээс улбаатайгаар эдийн засгийн өсөлт хийх ямар ч боломжгүй байна гэдэг шүү дээ. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар: - Зээлийн хүү буурах бүрэн боломжтой.  Олон улсын жишгээс харахад, 2004-2019 оны хооронд зээлжих зэрэглэлийн систем рүү орсон 28 оронд зээлийн хүү 3.2-3.4 хувиар буурсан.  АНУ гэхэд энэ систем рүү 1989 онд шилжсэн байдаг.  Тэгэхэд зээлийн хүү нь хоёр хувиар буурсан байна. Вьетнам улс хамгийн сүүлд 2000 орны эхээр шилжсэн.  Тэр үед яг өнөөдрийн Монгол Улстай адилхан жилийн 18 хувийн дундаж хүүтэй байсан.  Тэгвэл энэ системд шилжсэнээр 12-14 хувь болж буурчээ.  Зээлийн хүү яаж буурах вэ гэхээр банкны нийт зээлийн хүүг 100 хувь гэж харвал 63 хувь нь эх үүсвэрийн зардал, 15 хувь нь эрсдлийн зардал, 22 хувь нь тухайн банкны дотоод үйл ажиллагааны зардал байна.  Тэгэхээр бид хаанаа хэмнэлт хийж болох вэ гэхээр эрсдлийн зардал болон үйл ажиллагааны зардал дээр.   Хууль батлагдаад бүх болгон онооны системтэй болчихоор эрсдэл нь тодорхой болно. Одоо эрсдэл тодорхой биш учраас банкууд өндөр хүү тавиад 5-10 хувь нь зээлээ эргэж төлөхгүй бол сайн зээлдэгч нарын өндөр хүүгээр нөхөх ийм буруу системээр яваад байна. Урсгал зардал дээр ч хэмнэлт хийж болно.  Онооны зэрэглэлтэй болчихвол зээл судлах цаг хугацаа төлбөр хэмнэгдэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин