Италийн "Il Foglio" сонин хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дугаараа гаргалаа

2025-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

Хиймэл оюун ухаан (AI)-аар бүтсэн дэлхийн анхны сонин Италид хэвлэгджээ . Il Foglio IA нэртэй энэ дугаарыг өдөр тутмын Il Foglio сонин бүтээсэн бөгөөд эхний дугаарыг гуравдугаар сарын 18-нд олон нийтэд хүргэсэн байна.  

"Il Foglio" сонины энэхүү туршилтын дугаарын бүх нийтлэлийг хиймэл оюун ухаанаар бичсэн байна. Энэ нь редактор Клаудио Серасагийн удирдсан хиймэл оюун ухаан сэтгүүл зүйн практик болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой нэг сар үргэлжилсэн туршилтын нэг хэсэг юм. Сэтгүүлчдийн үүрэг зөвхөн асуулт оруулах, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хариултуудыг хянах зэргээр хязгаарлагдаж, бичих, гарчиг, ишлэл, хураангуй зэрэгт AI-г ашигласан гэж редактор ярьсан байна.

Дөрвөн хуудас бүхий дугаарыг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр авах боломжтой. Энэ дугаарт хувийн үзэл бодол, гүн гүнзгий дүн шинжилгээ, ярилцлага байхгүй. Материалууд нь шууд ишлэл агуулаагүй  байна.  Тусгай дугаарт “Италийн Трампист парадокс” нийтлэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухай нийтлэл, Италийн эдийн засаг дахь шинэчлэлийн тухай нийтлэл багтсан байна. Төгсгөлийн нүүрт хиймэл оюун ухаанаар үүсгэсэн редакторт илгээсэн захидлууд багтсан байна.

Нийтлэлүүд нь тодорхой бөгөөд дүрмийн алдаагүй боловч эх сурвалж хүний ​​шууд ишлэл байхгүй байгаа нь хиймэл оюун ухаанаас үүдэлтэй сэтгүүлзүйн өнөөгийн хязгаарлалтыг харуулж байна гэж Digwatch-d бичжээ.

Эх сурвалж: zms.mn

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

2026-11-19