“Гахай жилтнээ харш, бар, бич жилтнээ бага харшийн засалтай”

2025-03-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

“Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн засал номоо хийлгэх сүсэгтэн олны хөлд “Гандантэгчэнлин” хийд дарагдсаар байна. Өнгөрсөн Бямба гарагт шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож жилийн заслаа хийлгэн, хурал номыг даган баясахаар ирсэн хүмүүсийн хөл “Гандантэгчэнлин” хийдэд нэлээд их байлаа. Түүнчлэн шинийн 15-ныг хамгийн их адис жанлав оршсон, бурхан багш сургаал номоо айлтгаж, тэрсүүдийг номхтгосон их буяны өдөр хэмээн бурханы шашинтай орнууд бэлгэшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг. Тиймдээ ч иргэд шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг чухалчилдаг учиртай.

Энэ өдөр шинийн 1-15-ныг хүртэл уншигдах “Их ерөөл” хурах сүүлийн өдөр бөгөөд “Алтан ганжуур” хурах, буян хишгийн даллага авах, мөн “Говийн Лха” номыг монгол хэлээр хурж буйд сүсэгтэн олон талархууштай байсан юм. Ийн жилийнхээ заслыг хийлгэхээр зорин ирж буй хүмүүсийн дараалал тасрахгүй улам бүр нэмэгдсээр л байв.

 

Шинийн 15-ны билэгт сайн өдөр “Говийн Лха” номыг эх монгол хэлээрээ хурлаа

Түүнчлэн шинийн 15-ны билэгт сайн өдөр “Говийн Лха” номыг монгол хэлээрээ хурж, тахиж буй нь онцлох үйл явдал хэмээн Гандантэгчэнлин хийдийн лам нар хэлж байлаа.

Шинийн 15-нд Гандантэгчэнлин хийдэд хурж буй хурал номын тухай ОНХА-ны дарга Ж.Одгарьд “Бурхан багшийн их дүйчин өдөр цөөн тохиодог. Иймд хамгийн чухалд тооцогддог дүйчин өдөр бол хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ний өдрүүд байдаг. Иймээс хүн бүр гандан хийдэд ирж засал номоо хийлгэдэг. Тэргүүн их хамбын санаачилгаар монгол уншлагуудыг ихээр хийж, монгол хэлээрээ судар номуудыг орчуулах ажлыг хийж байгаа. Мөн өнөөдрийн хамгийн онцлог зүйл бол Гандантэгчэнлин хийд Жанрайсиг дацанд монгол хэлээр “Говийн Лха” Заяаны таван тэнгэр хэмээх бурхныг тахиж байгаа явдал юм” гэв.

Модон могой жил шороон үхрийн шинжээр залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд биеэ энхрийлүүштэй жил гарч байгаа билээ. Энэ жил гахай жилтнээ харш, бар, бич жилтнээ бага харшийн засал хийлгэх зэрэг олон төрлийн засалтай аж. Шороон үхрийн зурлага дээр улаан, хөх, ногоон өнгө дийлэнх байгаа юм. Тиймээс улирал бүрийн дундуур гандуу, хур ус татруухан жил болно гэдгийг зурхайч лам хэллээ.

“Элдэв эрдэнэт” могой жилийн анхаарууштай засалтангууд нь 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насанд жил ордог тул жил орсны засалтай. Луу жилтнууд цагаан жилийн засалтай. Үхэр, тахиа жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа ивээл жилийн засалтай байна. Бич, Бар жилтэнгүүдэд бага харш, Гахай жилтнүүд буюу 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 насанд их харш жил тохиож буй тул ажил үйл алинд ч саад тотгор тохиолдох тул анхаарууштай. Мөн 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81 насанд Гүмигийн засалтай байна. 9, 81 насны гүмиг нь аминд хорлолтой тул Манал, Улаан юм уншуулах хэрэгтэй. 18, 36, 54 насны гүмиг нь эдийн болон малын гарзтай тул Алтангэрэл, Норжмаа тэргүүтэнд шамдан үйлдэх. Мөн гүмиг засалтай байна. 27, 72 гүмиг нь насанд ад тотгортой тул сахиусны ганшиг зангад олонтой уншуулж, Гүмиг засал хийлгэх юм. 45, 63 насны гүмиг нь зовлон гаслан гарч болзошгүй тул Сундуй, Гурвангүрэм олон удаа уншуулахыг зөвлөж байна. Мөн Гүмиг засалтай. 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насанд төрсөн жил нь ургаж буй жилийн мэнгэтэй адил байхыг хэлнэ. Үүнийг мэнгэ голлох хэмээн нэрлэдэг. Засал нь Жанаггагдаг, сахиусны ганшиг, мөн мэнгэний засал хийлгэх хэрэгтэй гэдгийг Гандантэгчэнлин хийдийн зурхайч, Гэвш Ч.Очирбат хэлж байсан юм.

 

“Ширнэн дүддог” 51 мянган төгрөг, “Алтан ганжуур” 22 мянган төгрөгийн харамжтай байна

 

Гандантэгчэнлин хийдийг зорин ирж, хурал ном даган баясаж буй сүсэгтнүүд Гандантэгчэнлин хийдийн дуган тус бүрт дараалал үүсгэж, сүсэглэн залбирцгаана. Энэ үеэр жилийн заслаа хэрхэн хийлгэж байгаа болон жилийн засал номын харамжны талаар зарим хүмүүсээс тодруулсан юм.

Иргэн Т.Төрбат 30 орчим минут дарааллаа хүлээсээр жилийнхээ заслын номуудыг бичүүлжээ. Тэрээр үр хүүхэд, ноён нуруугаа даатган “Алтан ганжуур, Гурван гүрэм, Цагаан шүхэрт, Цагаан дархи, Ногоон дархи, Лхамноржим, Найман гэгээн, Хийморийн сан, Банзрагч гэх мэт олон ном бичүүлжээ. Ингэхэд номын харамж нь 40 орчим мянган төгрөг болсон байна.

Харин иргэн Б.Дашзэвэг “Дөрвөн гэрийнхээ заслыг хийлгэж явна. Шинийн 8, 15-ний билэгт сайн өдрүүдэд гандан хийд зорьж, тэр жилээ даатган, ноён нураагаа үзүүлэн засал номоо хийлгээд авдаг. Энэ жил номын харамж 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Жишээлбэл, өмнө жил уншуулж байсан “Алтан ганжуур”ном маань энэ жил 2.000 төгрөгөөр нэмүү үнэтэй болжээ. Мөн монгол хэлээрээ “Говийн Лха”-г хурж байгаад талархууштай” гэв. 

Тухайлбал, хүмүүсийн ихэвчлэн уншуулдаг “Алтан ганжуур” номын тухайд энэ жил 22.000 төгрөгийн үнэтэй байна. Алтан ганжуур судрын утга учрын тухайд тайлбарлавал, энэ дотор багтаагүй ном үгүй бөгөөд энэхүү номыг уншсан хийгээд уншуулснаар амьд, өнгөрсөн амьтан хэн боловч хэмжээлшгүй буяныг нэг дор хураах, хилэнц унал арилгах, дээдийн номын авралд багтах, энэ хийгээд хойд насны үйл хэрэг амар бүтэх хялбар, Бурхан хийгээд номын адистид агуу ихэд оршино гэсэн утгатай аж. Иймд тус ном өнөө жил 22.000 төгрөгийн харамжтай байна. Мөн харамж өндөр байгаа номуудын нэг бол Ширнэн дүддог юм. Тус номын харамж өнөө жил 51 мянган төгрөг байгаа юм. Номын тухайд том гүрэм заслын нэг бөгөөд ад зэтгэр, гай тотгорын хорлол хөнөөлийг дарах, үхэл зовлон, өвчин шаналал, муу ёр шинжийг арилгах, хэл ам, хэрүүл  тэмцэл, хараал жатга буцаах утгатай юм.

Харин бусад номын хувьд 500-8.500 төгрөгний хооронд буюу утга учраасаа хамааран харилцан адилгүй харамжтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 48 (7544)

 

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

Өчигдөр 09 цаг 51 мин
Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно

Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцон

Өчигдөр 09 цаг 31 мин
Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

Өчигдөр 06 цаг 00 мин
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

Өчигдөр 06 цаг 00 мин
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

Уржигдар 17 цаг 12 мин
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

Уржигдар 14 цаг 00 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Уржигдар 13 цаг 52 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Уржигдар 12 цаг 44 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

Уржигдар 12 цаг 37 мин