Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

2025-03-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй.  Зөвлөхүүд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэсэн дүрэмтэй.

Ерөнхий сайдын зөвлөхүүдийн багийг танилцуулж байна.

 

Ахлах зөвлөх Д.Амгаланбаатар

 

Тэрээр  “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.  Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад зөвлөхөөр томилогдсон.  Д.Амгаланбаатар өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр мөн ажиллаж байсан билээ.

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх П.Зохихсүрэн

 

П.Зохихсүрэн нь математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. ЗГХЭГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болжээ.

 

Гадаад харилцаа, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх М.Бадамлянхуа

 

Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байсан.  Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн доктор. 

 

Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Ч.Болортуяа

 

Сэтгүүлч мэргэжилтэй. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ.  GoGo.mn сайтад ерөн­хий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ. Мөн ”Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ, “Илгээлтийн багш” ТББ-уудын үүсгэн байгуулагч юм.

 

Эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Д.Дашням

 

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Мөн “Юнайтед продакшн” ХХК, “Маршал гардианс эжэнси” ХХК зэрэг дүрс бичлэгийн компанитай.

 

Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөх Д.Ирмүүн

 

МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг.  Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

 

Хуулийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жамбал

 

Ерөнхий сайдын Хуулийн бодлого хариуцсан зөвлөхөөр Б.Жамбал ажилладаг. Тэрээр өмнө  УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

 

Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх П.Анужин

 

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ.  Тэрээр өнгөрсөн парламентын сонгуулиар Зүүн бүсийн тойрогт Ерөнхий сайдтай хамт нэг баг болон нэр дэвшсэн байдаг.   Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.

 

Улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Э.Эрдэнэжамъяан

 

Ерөнхий сайдын Улс төрийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Эрдэнэжамъяан ажиллаж байна.  Тэрээр МАХН-ын Нарийн бичгийн дарга, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан юм. 

 

Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Батсүх

 

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажилладаг.  Б.Батсүх нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн хэмээддэг билээ.  Гэр хорооллын нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам юм.

 

Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд орон тооны зөвлөхөөрөө гурван хүн томилсны нэг нь хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар юм.  Тэрээр  ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 44 (7540)

 

Ийм хуулийн зөвлөхтэй юм чинь Үндсэн хууль зөрчөөд баыгаа нь аргагүй юм байна
Suga garuud bn Oo, solimoor yum
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

9 цаг 48 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

9 цаг 51 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

14 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15