АН-ын гишүүд Шинэ Зеланд улсаас туршлага судалж байна

2025-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын төлөөлөгчид энэ сарын 11-14-ний өдрүүдэд Шинэ Зеланд улсад ажиллаж байна. Шинэ Зеланд нь Монгол Улсын Ардчилсан шилжилтийг анхнаас нь дэмжиж ирсэн өрнөдийн орнуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйд суурилсан өндөр орлоготой хөгжингүй орон гэдгээрээ манай улс туршлага судлах боломж өндөртэй улс. Тиймээс туршлага судалж буй аж.

Төлөөлөгчдийг Шинэ Зеландын Парламентын дарга Гэрри Браунли болон тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Уинстон Питерс нар хүлээн авч уулзжээ. Төлөөлөгчид мөн Шинэ Зеландын Үндэсний намаас сонгогдсон парламентын гишүүд болон тус намын хэрэг эрхлэх газрын удирдлагуудтай уулзаж нам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар зөвлөлдөн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, үзэл баримтлалын хөтөлбөр боловсруулах зэрэг олон асуудлаар санал солилцов. Шинэ Зеландын эрх баригч Үндэсний нам нь баруун-төвийн үзэл баримтлалтай. Бүрэлдэхүүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нар багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 34 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 34 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06