Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн хэвээр байна

2025-02-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын гурван томоохон худалдааны түншүүддээ татвар ногдуулсан Д.Трампын шийдвэр нь өөрийн намын зарим гишүүдийг хүртэл түгшээж, Хойд Америкийн эдийн засагт хүчтэй доргилт үүсгэжээ. Энэ нь бизнес, санхүүгийн зах зээлийг донсолгож, он удаан хугацааны турш өндөр инфляцын дарамтад өртсөн хэрэглэгчдэд тодорхойгүй байдал үүсгэсэн байна.

Д.Трампын татварын эдгээр зарлигууд нь худалдааны дайныг эхлүүлээд байна. Канад хариу татвар ногдуулсан бол Хятад “шаардлагатай хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Трампын татварын тогтоолууд нь хариу татвар ногдуулах заалт агуулсан тул АНУ цаашид татвараа улам нэмэгдүүлж, барааны үнийг өсгөх магадлалтай юм. Мөн Д.Трамп энэ сарын сүүлээр бусад орнуудад ч мөн хамааралтай шинэ татварын багцыг хэрэгжүүлж магадгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэвч энэхүү татварын бодлогоо удаан хугацаанд дэмжсээр ирсэн Д.Трамп хүртэл ням гарагт эдийн засагчид, Конгрессын гишүүд болон өөрийн зөвлөхүүдэд өмнө нь анхааруулж байсан зүйлийг хүлээн зөвшөөрчээ.

 

Америкчууд өөрсдөө шинэ татварынхаа төлөөсийг төлж болзошгүй

 

Эдийн засагчдын үзэж байгаагаар, хэрэв Хойд Америкийн тарифууд хэрэгжвэл, Канад болон Мексикийн эдийн засгийг хурдан хугацаанд уналтад оруулж, АНУ-ын хэрэглэгчдийн хувьд автомашин, шатахуун, модон материал болон бусад импортын барааны үнийг нэмэгдүүлэх магадлалтай юм. “Dow Jones” индекс нээлтийн дуудлагаар ойролцоогоор 600 функт унасан ч, Мексиктэй байгуулсан хэлэлцээрийн мэдээ нь хөрөнгийн зах зээлийг сэргэлтийн ирмэгт авчирсан байна.

Д.Трамп даваа гарагт Зууван танхимд (Oval Office) сэтгүүлчидтэй ярилцахдаа зах зээлийн хэлбэлзэлд ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлсэн. “Мэдэхгүй юм байна. Би энэ талаар боддоггүй” гэж тэр хэлжээ.

The Wall Street Journal сонин амралтын өдрийн “Түүхэн дэх хамгийн тэнэг худалдааны дайн” гэсэн гарчигтай нийтлэлдээ Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн байна.

Түүнээс зах зээлийн уналт болон “The Wall Street Journal”-ийн нийтлэлийн талаар сэтгүүлчид Д.Трампаас асуухад даваа гарагт Зууван танхимд тушаалд гарын үсэг зурах үедээ хариулт өгөхөөс зайлсхийжээ.

“Энэ бол тэнэг бодлого биш төдийгүй бүх улс орнууд бидэнтэй тохиролцоо хийхийг туйлын их хүсэж байгааг та бүхэн харах болно.” гэж “The Wall Street Journal”-ийг эзэмшдэг хэвлэл мэдээллийн магнат Руперт Мэрдоктой байхдаа Д.Трамп мэдэгдсэн байна.

Айова мужийн Бүгд Найрамдах намын сенатор Чак Грассли Мексикт ногдуулаад байсан тарифыг түр зогсоосныг сайшаан дэмжжээ. Тэрээр Айова мужийн фермерүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолж, Канадаас ихэнх бордоогоо нийлүүлдэг учир калийн бордоог тарифын ангиллаас гаргахыг Д.Трампад уриалсан байна.

“Мексикийн тарифын нэг сарын түр зогсолт нь тун сайн мэдээ юм!” гэж Грассли даваа гарагт X (хуучнаар Twitter) дээр бичиж, “Хэлэлцээрийн үр дүнд дахин тарифын асуудал сөхөгдөхгүй байх гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Мэн мужийн сенатор Сюзан Коллинз, Бүгд Найрамдах намын гишүүн бөгөөд Д.Трампыг байнга шүүмжлэгчдийн нэг юм. Тэр Канад улсад ногдуулсан тарифын талаар сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд X дээр “Канад бол Мэн мужийн хамгийн чухал худалдааны түнш” хэмээн онцолжээ.

АНУ-ын Сенатын Бүгд Найрамдах намын удирдагч асан Митч МакКоннеллийн хувьд Д.Трампын тарифын бодлогыг “CBS” телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа шүүмжилсэн байна.

“Үүний үр дүнд бүх барааны үнэ өсөх болно. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ Америкчууд өөрсдөө үүнийхээ төлөөсийг төлнө” гэж Кентакки мужийн сенатор хэлсэн байна. “Хөршүүдтэйгээ ийм асуудлаар зөрчилдөх ямар хэрэг байна вэ?” гэж тэрээр тодотгожээ.

 

АНУ-Мексикийн аюулгүй байдал, цагаачлалын өндөр түвшний хэлэлцээ

 

Д.Трамп даваа гарагт Мексик улстай хэлэлцээр хийхдээ баяртай буйгаа мэдэгдсэн байна. “Бид төлөвлөж байсан импортын тарифаа нэг сарын хугацаанд түр зогсоохоор тохиролцлоо. Энэ хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник, мөн Мексикийн өндөр түвшний төлөөлөгчдийн удирдлага дор хэлэлцээр хийнэ” гэж тэрбээр мэдэгдэв.

“Бид хоёр улсын хооронд тохиролцоонд хүрэхийн тулд Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай хэлэлцээр хийхдээ баяртай байна” гэж тэр нэмж онцолжээ.

 

Мексикийн хилийн аюулгүй байдлын арга хэмжээ

 

“Мексик Улс АНУ-ын хил орчимд 10 мянган үндэсний хамгаалалтын цэрэг байршуулж, фентанилын хууль бус импортыг бууруулах, хилийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, дотоодын аюулгүй байдлаа сайжруулах арга хэмжээ авах болно” гэж Клаудиа Шейнбаум даваа гарагийн өглөө хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

“Хүмүүнлэгийн үүднээс бид АНУ-ын фентанил хэрэглээний хямралыг шийдвэрлэхэд туслах ёстой. Фентанилыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй нас баралт нэмэгдсээр байна” гэж тэр онцоллоо.

 

АНУ-Мексикийн зэвсгийн хяналтын хамтын ажиллагаа

 

Мөн Клаудиа Шейнбаум АНУ өндөр хүчин чадалтай, аюултай зэвсэг Мексик рүү нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаар анх удаа  тохиролцсон гэдгийг мэдэгдсэн байна. “Бидний тохиролцсон гэрээний энэ хэсэг нь маш чухал ач холбогдолтой гэж би үзэж байна” гэж Клаудиа Шейнбаум хэлжээ. АНУ болон Мексикийн холбогдох албаныхан татварын арга хэмжээг нэг сарын хугацаанд түр зогсоохоор тохиролцсоны дараа аюулгүй байдал, цагаачлал, худалдааны асуудлаар өндөр түвшний хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж тэр онцолсон байна. Мөн “Мексикийн Засгийн газар хар тамхины картелуудтай холбоотой” гэсэн Д.Трампын мэдэгдэлтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ. “Ийм нөхцөл байдалд бид хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй” гэж тэр нэмж хэлсэн байна.

 

Эдийн засгийн тодорхойгүй байдлыг онцлох нь

 

Гаалийн тарифууд, мөн тэдгээрийг хэрэгжүүлэх аюул заналхийлэл бол Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд гол бодлого нь болж байсан бөгөөд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны гол тулгуур бодлого байх төлөвтэй байна.

“Ерөнхийлөгч тарифыг шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн.” гэж Deutsche Bank-ийн ахлах эдийн засагч Брэтт Райан CNN-д даваа гарагт ярьсан юм. “Яваандаа эдгээр бодлогоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ, эс тэгвээс энэ нь зүгээр л утга учиргүй сүрдүүлэг болж хувирна.”

“Бизнесүүд аль болох өөрсдийн боломжоороо үүнд бэлдэж байна” гэж Райан тодотгожээ. “Аюул занал арилахгүй, одоо ч оршсоор байна. Эцсийн эцэст хэзээ нэг цагт эдгээр импортын тариф хэрэгжиж таарна.”

Даваа гарагт Клаудиа Шейнбаум, Д.Трамп нарын мэдэгдлийн дараа Бостоны Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч Сьюзан Коллинз “Өнөө өглөөний мэдэгдэлээс харахад бодлогын хэрэгжилт хэрхэн өрнөх нь тун тодорхойгүй байгаа нь илт байна” гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Ямар бодлого яаж хэрэгжих нь мэдэгдэхгүй байхад тэдгээрийн нөлөөлөл ямар байхыг яг таг тооцоолох боломжгүй” гэж мөн Сьюзан Коллинз онцолсон бөгөөд тэрбээр энэ жил хүүгийн түвшний шийдвэрүүдэд санал өгөх эрхтэй нэгэн аж.

Тэрээр Д.Трампын Мексик, Канад, Хятадад тавьсан өргөн хүрээний тарифууд нь тун хачирхалтай шийдвэр хэмээгээд төв банкны эдийн засагчдын хувьд эдийн засгийн боломжит нөлөөллийг үнэлэхэд хүндрэлтэй болгож буйг онцлов. Шинэ тариф хэрэгжсэнээр барааны үнэ өснө гэж таамаглаж байгаа ч энэ нь дагаад инфляц зайлшгүй өснө гэсэн үг биш хэмээн тэр өөрийн бодлоо илэрхийлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7520)

 

DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

14 цаг 37 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

14 цаг 49 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

20 цаг 56 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

20 цаг 56 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13