Экс гишүүдийг Элчин сайдын суудлаар “урамшуулдаг” улс болох уу?!

2025-01-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Улсын гадаад харилцаа улс төрийн шийдвэрээр бус төрийн бодлогоор явдаг. Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлал гэдэг Монгол төрийн бодлогын баримт бичигтэй. “…Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” хэмээн Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тунхагласан. Тэр утгаараа энэ баримт бичиг манай гадаад бодлогын үндсэн хууль гэсэн үг. Хууль хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиа үндэс болгодог.  Тэр жишгээр гадаад бодлогын үндэс нь Гадаад бодлогын үзэл баримтлал болдог. Гадаад харилцааныхан ингэж үздэг. Гэхдээ зарим нь “…Гадаад бодлогын үзэл баримтлал гэдэг нь баримталж явах “дээс” тогтоосон баримт бичиг болохоос хөтөлбөр, төлөвлөгөө биш”, “…Гадаад харилцааны үзэл баримтлал бол хууль биш. Баримтлахгүй бол ингэж шийтгэнэ гэсэн зүйл байхгүй” гэдэг.

Аль нь ч байсан Монгол төрийн гадаад бодлого, дотоод улс төр хоёр тусдаа л гэсэн үг. Тэгээгүйгээс өнөөг хүртэл оносноосоо алдсан нь олон байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр л байна. Наад зах нь Монгол Улсын нэр хүнд гадаад талдаа алдагдаж “…Барьцгүй Монгол” гэдэг болсныг УИХ-ын саяхны чуулган дээр нэг сайд албан ёсоор хэлсэн. Цаашлаад, өнгөрсөн жилүүдэд ярихаас хэтрээгүй, өнөөдөр хэрэгжээд эхлэхээр “…Үлгэр” хэмээн үзэцгээх болсон том төслүүдийн гацаа ч гадаад харилцаа зөв яваагүйн том нотолгоо юм.

Тиймээс хүн болгон Монголын гадаад бодлогыг өөрийн дураар “бурж” байж таарахгүй. Харин сайн тунхагласан, сайхан “гарчиг”-ласан бодлогынхоо задаргааг маш нарийн хийхийн тулд ГХЯ-ныхаа үгийг Монгол дотроо сонсдог болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны мэргэжлийн байгууллагууд, тэр дотроо ГХЯ-ны үүрэг ролийг дээшлүүлэх хэрэгтэй. Ийм шүүмжлэлийг мэргэжлийн диплоиматууд, олон улс судлаачид тал бүрээс нь хэлдэг болсон байна.

Гэтэл ГХЯ өнөөдөр үндсэндээ ѐслолын ажил хийдэг болсон. Тэр хэрээр ГХЯ нь гадаадын олон гэрээ хэлэлцээр, бодлогын баримт бичиг дээр “…Тусгайлсан санал өгөөгүй” тодорхойлолттойгоор орхигддог болчихсон.

Цаашлаад, манай гадаад харилцаа төрийн бодлогоор бус улс төрийн шийдвэрээр яваад байгаа нь сүүлийн үед жирийн иргэдэд ч анзаарагдах болсон. Энэ нь Элчин сайд нарын томилгооноос шууд харагддаг. УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш л үе үе “…Экс гишүүн тэр Элчин сайд болох гэнэ” гэсэн мэдээлэл хэд хэдэн хүн дээр яригдсан. 2025 он гараад эхнээсээ ажил хэрэг болсон. Экс гишүүн Н.Оюундарийг Польш улсад суух Элчин сайдаар томилоод явуулав. Араас нь бас хэд хэдэн экс гишүүн Элчин сайдын томилгоонд яригдаж байна. Экс гишүүдийг ингэж эрхлүүлж, Элчин сайдын суудлаар “урамшуулдаг” явдал яавч сайн зүйл биш юм. Энэ жил, 2024 оны сонгуулийн дараа 76 экс гишүүний томилгоо яригдаж байна. Ингээд сурчихвал 2028 оны сонгуулийн дараа 126 экс гишүүнийг Элчин сайд томилох уу. Ялсан намын дарга тэр ачааг даах уу. Энд хэлэхэд, сүүлийн үед УИХ-ын гишүүнээс буусан улстөрчдийн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг хууль тойроод баахан шүүмжиллээ.  Ингэж бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн өөрчлөлтийг өмнөх УИХ баталсан. Энэ манайд ч, бусад оронд ч байдаг хууль шүү дээ. Яг үнэндээ, экс гишүүнд Элчин сайдын суудал “олгож” байхаар нэг жилийн цалинг нь тэтгэмж болгож олгох нь хүний болоод хуулийн ёсны, байх ёстой л шийдэл юм.

Түүнчлэн Элчин сайдаас гадна консулаар томилогдож байгаа улстөрчид цөөнгүй байна. Монголд нэр зүсээ алдсан улстөрчид голдуу консулаар томилогдож байгаа нь бүр хачирхалтай. Нэг консул нь өөрөө “ярьсаар” байгаад Хонгконгод, нөгөө консул нь хүүгээрээ улс төрийн жагсаал хийлгэсээр Америкт томилогдсон тухай мэдээллүүд гарсаар л байна.

Уг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаан дээр “…Элчин сайд нарын мэдлэг харилцан адилгүй, улс төрийн олон томилгоо хийгдсэн. Үүнийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдэж байв. Тэгж байгаад зарим улс оронд Элчин сайдыг томилуулж байв. Харин энэ жил, хэдхэн хоногийн өмнө мөн л УИХ-ын чуулган дээр “…Элчин сайд нарын томилгооны 80 хувьд гадаад харилцааны салбарын мэргэжилтэн буюу мэргэжлийн дипломатууд байгаа. Үлдсэн 22 орчим хувь нь бусад салбараас томилогдсон хүмүүс байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Элчин сайд нарын томилгоонд алдаа, оноо гаргаж ирсэн нь үнэн” гэж ярив. Хоёр жилийн зайтай ярианд нь ялгаа юу байгааг анзаарагдах биз ээ. Эрхэм сайдын ярианд нөгөө л “…Улс төрийн томилгоо” гэсэн үг хэвээрээ байна.

Хамгийн гол нь, дээр хэлсэнчлэн Гадаад харилцааны сайдын энэ үг ГХЯ-ны байр суурь огт биш. Элчин сайд нарын томилгоо дотоод улс төрийн шийдвэрээр хийгдээд байгаа учраас Гадаад харилцааны сайд хуульд заагдсан үүргийнхээ дагуу чуулганд орж хамгаалж байгаа нь ойлгомжтой.

Тэр нь чуулганы танхимд суугаа гишүүдийн үгнээс ч тодорхой харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “…Элчин сайдаар дандаа МАН-ын хүн оруулж ирэхгүй шүү. Бид хамтарсан засаг шүү, Батцэцэг сайд аа. АН-д гадаад харилцаагаар мэргэшсэн мэргэжилтнүүд бий. Тэндээс оруулж ирэхгүй бол бид 42 кноптой шүү” гэв. Манай улсын гадаад харилцааны бодлого хаа хүртэл унасныг энэ “үг”-нээс ойлгож болно.

УИХ-ын сонгуулийн дараа гурван нам хамтарч Засгийн газарт хамтарсан. Бүхнээ л хувааж байх шиг байна. Тэр тэдний дотоод яриа тохироо, харин энэ бол тэдний давж болохгүй хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны гол нүүр царай буюу Элчин сайдын томилгоог албан тушаалын бялуу болгох нь хориотой. Энд уг нь ГХЯ-ны мэргэжилтнүүдээс мерит зарчмаар дэвшиж томилогдох учиртай сан. Тэгэхгүй бол сүүлийн үед дэлхий нийтэд геополитикийн асуудал тун их халтиргаатай байна.  Уржигдар Америкийн ерөнхийлөгч тангараг өргөсний дараа л гэхэд “…Дэлхийн газрын зураг өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Том нь жижгээ барьж идэхийг санаархсан дөрвөн жил болох нь дээ” гэж гадаад харилцааныхан санаа алдаж байх юм.

Дахиад хэлэхэд, улс төрийн шийдвэр эндэх, харин төрийн бодлого тэндэх асуудал шүү. Дотоод улс төрөө гадаад харилцаа руугаа “экспортолж” болохгүй. Монгол Улсын гадаад харилцаа төрийн бодлогоор л явах ёстой. Ийм хэлбэрэлтгүй тунхагтай улс байгаа юм, уг нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 13 (7509)

 

Rainer Moura
Crypto Consulting Recovery Experts Lost Recovery Masters Lost Recovery Masters centers its expertise on financial fraud and ethical hacking services, focusing much of its resources in fighting binary options scams, a pervasive threat to individual investors and financial institutions alike. With a proven track record of success and a commitment to transparency, Lost Recovery Masters provides personalized support throughout the recovery process, keeping clients informed every step of the way. Contact details: Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
мэргэжилийн бус хүмүүсээр дипломат албыг дүүргэвэл манай улс гадаад талд үлэмж муухай харагдана нэр хүндэд асар муугаар нөлөөлнө
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

4 цаг 37 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

4 цаг 37 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

4 цаг 37 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27