Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

2025-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.  СЗХ-ны даргад нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа. 

Т.Жамбаажамц нь  1982 онд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.  Тэрээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна.

Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байгаа аж.

Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Нэр дэвшигчийг дэмжиж байна. Санхүүгийн зохицуулах хороонд маш олон жил ажилласан туршлагатай хүн. Жолоочийн албан журмын хариуцлагын асуудал юу болж өнгөрөв. 2011 онд УИХ-аар Албан журмын даатгалын хууль батлагдсан. Би тухайн үед даатгалын компанид ажиллаж, жолоочийн даатгал хийдэг байлаа. 2011 оноос хойш 14 жилийн дараа 2024 оны аравдугаар сард итгэлцүүрээ шинэчилжээ. Тогтоолоор бүрэн эрхийн дагуу. Гэтэл нийгэмд даатгал 700 мянган төгрөг болсон гэсэн мэдээлэл цацагдсан. Төр засаг руу дайрах асуудал гарлаа. Үнэхээр даатгал 700 мянган төгрөг болсон юм уу. Тухайн үед итгэлцүүрээ гаргачихаад итгэлцүүрээ хоёроор нэмэгдүүлж, жолоочоо хариуцлагажуулах үүднээс осол хийсэн бол даатгалын хураамжаа 40 хувиар нэмж, хариуцлагатай жолоочын хураамж буурна гэж ойлгосон. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Дэмжиж байна. Нэг байгууллагадаа олон жил ажиллана гэдэг том шалгуур биш. Хоёулаа олон төсөл дээр ажиллаж байсан учраас зарчмаа барьдаг гэдгийг мэднэ. СЗХ их хойрго учраас шийдэмгий байгаарай гэж хэлье. Энэ зах зээл дээр өрсөлдөөн явж баймаар байна. Гэтэл ББСБ-ын дүрмийн санг өсгөөд байхаар цөөн тооны хүмүүс зах зээл дээр үлдэж байна. Манайд хэрэглээний зах зээлийг л дэмжиж байгаа. Гадаад худалдааны тэнцэл дээр асар их хувь нэмэр оруулж байгаа. Зарим хуулиуд зохицуулалтын хувьд хоцрогдсон. Тиймээс технологид суурилж, иргэдийн эрхийг тэнцвэртэй хангахад анхаараарай. Болж өгвөл дүрэм журмаа хуульчлаарай. Зах зээлийг тогтворгүй болж, иргэд хохирдог. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалаарай. Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнтэй болгоход манлайлж ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү. Арилжааны банкууд хүртэл энд хамрагддаг болсон. Дэмжиж байна. Гэхдээ гурван зүйлд анхаараарай. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгон гэхээр хувьцааг нь Хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг ярьдаг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний ажил. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авья гэвэл жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах ёстой. Койны асуудал байна. Цар тахлаар эрчээ авч, би нэг биш удаа очиж уулзсан. Асуудал хүндэрсний дараа бүртгэл хийж эхэлсэн. Асуудлын араас хоцорч, иргэд хохирч байна. Та бүхэн онцгой анхаарч ажиллаарай. Зөвшөөрлийн тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Нийт танай салбарт 33 тусгай, 25 энгийн зөвшөөрөл гээд хамгийн олон зөвшөөрөл шаарддаг. Энэ тоог багасгах тал дээр анхаараарай. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат: -Дэмжиж байна. СЗХ-нд 19 жил тасралтгүй ажилласан байна. Банк бус санхүүгийн байгууллага, койнтой холбоотой асуудал гээд олон асуудлын араас явдаг. Шинэчлэлийг зоригтой хийгээрэй. Иргэн бүр санхүүгийн харилцаа явуулж байгаа. Залуу хүн учраас туршлага дээрээ тулгуурлаад сайн ажиллаарай. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

10 цаг 15 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 42 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 57 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 57 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин