Ховдын хоёр гишүүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг эхлүүлэв үү?

2025-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Ингэснээр сонгуулиас сонгуулийн хооронд аж төрдөг Монголд бас ч гэж ажил хийх хугацаа гарсан. Судлаачид, улстөрчид тэгж үздэг. Тэр нь УИХ-ын сонгуулийн дараах жил буюу энэ 2025 онд тохиож буй юм. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сунгаатай байж, үүнийг дагасан улс төр өрнөх шинжтэй болоод явчихлаа. Учир нь он гараад тун удалгүй Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч болохоор зориг шулуудсан улстөрчид амбицаа ил тодорхой илэрхийлээд эхлэв.

“...МАН-аас С.Бямбацогт, АН-аас Б.Пүрэвдорж хоёрыг нэр дэвших сонирхолтой байгаагаа зарлачихлаа” гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Энэ хоёр эрхэм хоёулаа Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бөгөөд С.Бямбацогт нь Батлан хамгаалахын сайд, Б.Пүрэвдорж нь УИХ-ын дэд даргаар ажилладаг.

Тэднийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж магадгүй талаар өнгөрсөн жилээс яригдаад эхэлсэн. Тийм хүсэл сонирхолтой арав гаруй улстөрчийн нэр дуулдаад удсан. Гэхдээ яг нэр цохогдоод яригдаж эхэлсэн нь Ховдын хоёр гишүүн болж байна.

С.Бямбацогтын тухайд “…Сүүлийн үед тэрээр сайдын бус Ерөнхийлөгчийн байр суурьтай ярилцлагыг хэвлэлд өгөх болсон” гэж ярьж байх юм.  Тэр дундаа, “…Хүн бүр эх оронч Монгол байх урам, итгэлийн галыг асаахын төлөө хамтдаа зүтгэнэ” гэх зэргээр ярьсантай нь холбож буй бололтой. Мөн ярилцлагуудын зургийн өгүүлэмж зэрэг улс төрийн туршлагатай хүмүүст шууд уншигдаж PR-ыг хийж байгааг онцлон ярьж байна.

Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж НӨАТ-ыг бууруулах хуулийн төсөл санаачилсан.  Татварыг бууруулах улс төрийн шийдвэр нь нэгэнт гарсан. Тиймээс угийн сэргэлэн тэрээр угтуулаад өөртөө хэрэгтэй улс төр болгоод авчихав. Б.Пүрэвдорж тэр талаар “…УИХ-ын дөрвөн гишүүн НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байж байгаад буцаагдсан. Одоо тус хуулийн төслийг дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 мянган аж ахуйн нэгж байгаагийн 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 250 мянган иргэний 50 мянга нь л НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Үүний учир нь НӨАТ өндөр байгаатай холбоотой. Таван хувь болгосноор, татварын бааз суурь нэмэгдэж, татварын орлого багасахгүй байх боломжтой. Бусад орлого ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Ерөнхий сайдын шинэчлэлийн ажилтай зэрэгцүүлэн иргэдэд хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх, ЖДҮ-ийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна” гэж мэдээлэл хийсэн юм. 

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж орон нутгаар тойроод эхэлсэн бол С.Бямбацогт сайд удахгүй ийм “аялал”-д гарахаар завдаж байгаа аж.

Мөн С.Бямбацогт ч, Б.Пүрэвдорж ч тус тусынхаа намд нэр хүндтэй, улс төрийн дэмжлэг авахуйц байгаа тухай эх сурвалжууд ярьж байна.

Хэрвээ тэд МАН-аас, АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчид өрсөлдөж чадвал, тэгээд хэн нэг нь ч сонгогдоход Ховд аймаг Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг.

Ер нь бол, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд УИХ-д суудалтай таван улс төрийн хүчин нэр дэвшүүлнэ. Тийм учраас тэд эртхэн санаа зорилгоо таниулж авахаар зориг шулуудсан нь буруу биш, харин ч зөв улс төр болоод явих шиг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7505)

 

ichdegguim bhda
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06