АНУ-ын “ААU”-д тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулна

2025-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЖАРГАЛ

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг ААU (Amateur Athletic Union) сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох хүсэлтэй эрэгтэй тамирчдыг энэ сарын 14-ний өдөр сонгон шалгаруулна. Тус ажлыг “Старс академи-Монгол авьяас академи” зохион байгуулж байгаа бөгөөд 15, 16, 17, 18-19 гэсэн дөрвөн насны ангилалд тус бүрд нэг баг бүрдүүлж, нийт 40 хүүхдийг сонгох юм. Шалгаруулалтыг “Үй Цай” сургуульд өглөөний есөн цагаас насны ангиллаар “NBA combine”-ийн дасгалаар авна.

AAU (Amateur Athletic Union) нь 1888 онд байгуулагдсан, АНУ-ын хамгийн том спорт холбооны нэг билээ. Залуучуудын спорт хөгжлийг дэмжих, ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх боломжийг олгох зорилготой. AAU хөтөлбөрт тэнцсэн тамирчдын төлбөрийг гэр бүл, асран хамгаалагчид бүрэн хариуцах юм. Харин МТА-аас хүүхдийн байр, хоол, бэлтгэл, тэмцээн болон АНУ-д аялахад шаардлагатай хэрэгцээгээр хангаж, хариуцан ажиллана. AAU нь тавдугаар сарын 1-31-ний хооронд АНУ-ын хэд хэдэн мужид зохиогдох аж. Энэ үеэр Америкийн их сургуулийн скаутуудын анхааралд өртөж, тэтгэлэг авах, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж нээлттэй юм. AAU хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд дөрвөн сарын сүүл хүртэл Монголдоо бэлтгэл хийх бөгөөд ур чадвараа сайжруулах, бие бялдраа хөгжүүлэхэд анхаарна гэв. Энэ үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус харин Ш.Энхийн-Од, Г.Дөлгөөн, С.Ган-Эрдэнэ нарыг залгамжилж, АНУ-ын сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тамирчдын тавих гүүр болж байгаа юм. Тиймээс санхүүгийн боломжгүй авьяаслаг, ур чадвартай хүүхдүүдэд хөрөнгө оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх компани, аж ахуй нэгжүүдийг уриалж байгаагаа зохион байгуулагчид мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 40 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 57 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 49 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 0 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 6 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13